Тайвань Монголын аялал жуулчлалын хамтын ажиллагааг дэмжих хүрээнд Тайванийн Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Монголын аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй “Жуулчин”, “Нью жуулчин”, “Лэтс тревэл”, “Женко тур”, “Монголиа Куэст”, “Тэнгэр трэвел” гэх зургаан компанийн төлөөллийг оролцуулсан уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалын хөгжлийн өнөөгийн төрх мөн Тайванийн нилээд олон эмнэлгийн олон улсын үйлчилгээний талаарх танилцуулга өгч эдгээр компанид Монголоос Тайвань руу эмнэлгийн үйлчилгээ авах ба эрүүл мэндийн аяллын хөтөлбөр гаргах саналыг тавилаа.
Дэд төлөөлөгч хатагтай Янь хэлсэн үгэндээ хүн төрөлхтөн эрүүл мэндийн мэдлэг болоод эмчилгээнд хандах ухамсар маш өндөр болсноор эрүүл мэндийн аяллын бүтээгдэхүүн үр өгөөжтэй өндрөөр хөгжиж байна. Тайванийн дөрвөн улирлын цаг агаар нь маш тааламжтай учир Монголын аялагчдыг өвлийн улиралд эрүүл мэндийн аялалд татах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.
Мөн тэрээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд Тайвань Монголын эрүүл мэндийн салбар олон талаар харилцан хамтран ажиллаж байгаа бөгөөд Монголын эмч эмнэлгийн албан хаагчдыг Тайваниийн эрүүл ахуйн олон салбарт суралцах туршлага судлахад дэмжлэг үзүүлэх түүнчлэн Монголын ард иргэдэд Тайванийн эм эмнэлгийн бүтээгдэхүүний чанарын өндөр түвшний технологийг мэдрүүлэх боломжийг бүрдүүлж өгөхөд тусламж дэмжлэг үзүүлж байна.
Уулзалтын төгсгөлд тус төлөөлөгчийн газрын цахим хуудсанд шинээр нээсэн монгол хэл дээрх “Тайвань Монголын аялал жуулчлал” (www.roc-taiwan.org/mn_en/index.html) цонхны мэдээллийг танилцуулан, хүрэлцэн ирсэн төлөөлөгчидтэй хоёр талын аялал жуулчлалын хамтын ажиллагааны талаар харилцан санал мэдээлэл солилцон Монголын аяллын байгууллагуудаас зохион байгуулж буй арга хэмжээний талаарх мэдээллийг тус төлөөлөгчийн газар таатай хүлээн авч буйгаа илэрхийлэв.
А.ТУЛГА