Хонь
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та шинэ ажил, бизнес эхлүүлэх зэргээр завгүй байх төдийгүй хариуцлага нэмэгдэнэ. Залхуурах, ажлаа хойш тавих нь таны амжилтад саад болно гэдгийг анхаараарай. Таны өмнө олон боломж нээлттэй байна. Санхүүгийн байдал сайн байна. Тиймээс хэрэгцээтэй худалдан авалтаа хийж, хөрөнгө оруулалт татаж чадна.
Хайр дурлал, гэр бүл: Романтик, хайр дурлалын cap ирж байна. Гэр бүлтэй хүмүүс хөнгөн хийсвэр байж болохгүй гэдгийг анхаараарай. Гэр бүлийн харьцаагаа сайжруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Эс тэгвэл салж сарнихдаа хүрч болзошгүй. Илэн далангүй ярилцаж, үл ойлголцлыг арилгаарай.
Эрүүл мэнд: Харшил хөдөлнө. Ямар нэгэн зүйлээс харшвал заавал эмнэлэгт очиж, шинжилгээ өгөөрэй. Толгой үе үе өвдөж болзошгүй. Аминдэм ууж, чанартай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Үхэр
Ажил хэрэг, мөнгө санхүү: Эрч хүч, урам зориг нэмэгдэж, идэвхтэй санаачилгатай байна. Ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт танд том боломжийг нээнэ. Санхүүгийн байдал хэвийн байх боловч хэтрүүлэн зардал гаргах хэрэггүй. Бизнесийн салбарт хүчтэй өрсөлдөгчтэй нүүр тулна. Гэвч та давуу талаа ашиглаж, хурдан ажиллавал ялалт байгуулж чадна.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр. Энэ нь таны амьдралын хэмнэлд өөрчлөлт авчирна. Ерөнхийдөө хөнгөмсөг хөөрүү болох хандлагатай. Гэр бүлтэй хүмүүс шинэ байр сав худалдаж авах, хүүхэдтэй болох магадлалтай.
Эрүүл мэнд: Анхаарах завгүй байна. Хоолны дэглэм барьж, хүнсний чанартаа анхаарах шаардлагатай. Ногоо жимс түлхүү хэрэглэх хэрэгтэй. Эрүүл агаарт салхилж ядаргаагаа тайлж байгаарай.
Хамтатгах
Ажил хэрэг, мөнгө санхүү: Таны ажил, бизнест өрсөлдөөнтэй сар айсуй. Энэ нь танд өөрийгөө шинээр олж нээх, мэдлэгээ нэмэгдүүлэхэд тустай. Ажил, үүрэгтээ хариуцлагатай хандах шаардлагатай. Бизнесийн саналуудыг нягт нямбай авч үзэн, эрсдлийг сайтар тооцох хэрэгтэй. Санхүүгийн байдал таны бодсоноос муу байх тул бүсээ чангалах шаардлагатай.
Хайр дурлал, гэр бүл: Гайхалтай cap. Таны гадаад үзэмж сайжирч, тааламжтай өөрчлөлт таныг олны анхаарлын төвд аваачна. Ганц бие хүмүүс удаан хугацаанд үргэлжлэх түвэгтэй харилцаанд орох магадлалтай. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд зөрчил, маргаан хурцдах хандлагатай. Асуудлын эсрэг та хоёр тэмцэж байгаа болохоос бие, биенийхээс эсрэг биш гэдгийг сайтар ойлгоорой.
Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ хэтрүүлэн идэх нь олон өвчний суурь болно. Эрүүл агаарт гарч, спортоор хичээллэвэл тустай. Бэртэж гэмтэхээс болгоомжлоорой.
Мэлхий
Ажил хэрэг, мөнгө санхүү: Зарим хүмүүст ажилдаа төвлөрөхөд хүндрэлтэй байх болно. Учир нь энэ сард гэр бүл, хайр дурлалын харилцаа таны анхаарлын төвд байх болно. Ажилдаа хайнга хандсанаас алдаа гаргаж, алдагдал хүлээж болзошгүй. Бизнес эрхлэгчид зардал, ашгаа зөв тооцох хэрэгтэй. Эрсдэлтэй төсөлд хөрөнгө оруулахаас татгалзаарай. Санхүүгийн байдал тогтворгүй байна.
Хайр дурлал, гэр бүл: Хайр, дурлалын адал явдал, түр зуурын зугаа цэнгэл таны сонирхол татна. Гэр бүлтэй хүмүүс үнэнч байж, хормын учирлаас татгалзаарай. Үр хүүхддээ тавих анхаарал суларснаас асуудал үүсэх магадлалтай.
Эрүүл мэнд: Эрүүл агаарт гарч, биеэ чийрэгжүүлээрэй. Хөнгөн өвчин тусах ч хурдан илааршина.
Арслан
Ажил хэрэг, мөнгө санхүү: Олон сонирхолтой ажилд оролцож, бизнесийн урилаг хүлээж авна. Та бусдыгаа манлайлж, удирдагчийн чадвараа харуулж чадна. Та бүтээлч, санаачилгатай байж чадвал орлогоо нэмэгдүүлж, албан тушаал ахих боломжтой. Орлогоо нэмэгдүүлэхийг хүсч байгаа бол ажлыг их бага гэж ялгалгүй сэтгэл гарган хийх хэрэгтэй.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаанд ээлтэй. Хамтдаа ямар нэгэн шинэ зүйл туршиж, сурч мэдэхэд таатай. Ганц бие хүмүүс санаачилгатай, зоригтой байх хэрэгтэй.
Эрүүл мэнд: Зүрх судасны систем сул байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагдаж байх хэрэгтэй.
Охин
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил дээр эсрэг тэсрэг байдал үүснэ. Энэ сард азтай хэлэлцээ хийж, ирээдүйтэй хэлэлцээр байгуулах шинжтэй. Ажилчин, албан хаагч хүмүүс илүү эрх мэдэлтэй, эрх чөлөөтэй болно. Бизнес эрхлэгчид шинэ ашигтай төсөлд хамтарснаар удаан хугацаагаар ашигтай ажиллана. Санхүүгийн байдал хэвийн байна.
Хайр дурлал, гэр бүл: Ганц бие хүмүүсийн хостой болох гэсэн хичээл зүтгэл талаар өнгөрнө. Ганцаараа байлаа гээд сэтгэлээр унаж, гунихарч суухын оронд энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэхэд анхаараарай. Гэр бүлийн харилцаа улам дотносно.
Эрүүл мэнд: Биед элдэв өвчин шаналгаа байхгүй. Гэхдээ та сэтгэл санаагаа тайван байлгаж, бясалгалаар хичээллээрэй.
Жинлүүр
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та олон зүйлийг амжуулна. Албан тушаал ахих магадлалтай. Үүрэг хариуцлага нэмэгдэж, ажилд дарагдах хандлагатай. Цалин нэмэгдэх, шагнал хүртэх зэргээр ашиг орлого эрс ихэснэ. Санхүүгийн байдал тогтворгүй байх тул эрсдэлтэй бизнес, хөрөнгө оруулалтаас татгалзаарай. Одоо хэрэгжүүлж буй төслөөс багагүй орлого олно.
Хайр дурлал, гэр бүл: Хайр сэтгэлийн харилцаанд тааламжгүй. Зарим нь гэрлэх гэж яарснаас тохиромжгүй харилцаанд орж болзошгүй. Гэр бүлтэй хүмүүс нэгнээсээ уйдаж, залхах хандлагатай. Ялихгүй зүйлээс ч хэрүүл маргаан дэгдээх магадлалтай.
Эрүүл мэнд: Ханиад тусч, вирусын халдвар авахаас болгоомжлоорой.
Хилэнцэт
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил дээр шинэ боломж гарч ирнэ. Ирээдүйтэй, том төсөлд оролцох санал танд тавина. Эсвэл та хувийн бизнесээ нээх буюу ашигтай ажилд шилжих бололтой. Мөнгө санхүүтэй холбоотой бүх асуудлыг бие даан шийдэх ёстой. Өр зээлээ шийдэж, санхүүгийн үйл ажиллагаа амжилттай явуулснаар ихээхэн ашиг олж чадна. Нэр хүндээ өсгөх, амбиц хөөхөд гэмгүй.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлалын харилцаа тааламжтай байна. Таны гэр бүлийн харилцаанд өөрчлөлт гарна. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиож магадгүй. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёлох хэдий ч бага зэргийн үл ойлголцол тохионо.
Эрүүл мэнд: Элэг өвчилж болзошгүй байгаа тул хоолны цэсээ эргэн харах хэрэгтэй. Гоо сайхандаа арчилгаа хийхэд гэмгүй.
Нум
Ажил хэрэг, мөнгө санхүү: Энэ сард та өөрийн зорилгоо эрс өөрчилж магадгүй. Ажлаа сольж, тэс өөр чиглэлд хүчээ үзэхийг хүсэх бололтой. Эсвэл хувийн бизнес нээх ч болох юм. Мөнгө санхүүгийн байдал хэвийн. Нэмэлт орлогын эх үүсвэртэй болох хэрэгтэй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал, гэр бүлийн харилцаанд хямрал үүснэ. Зарим нь салж, хагацал үзэх бололтой. Гэвч та түүнгүйгээр байж чадахгүйгээ ухаарч, сэтгэлийн хямралд өртөнө. Хуучин амрагтайгаа учирсан хүмүүсийн хайр сэтгэл шинээр дахин оргилох шинжтэй.
Эрүүл мэнд: Илүүдэл жинтэй хүмүүс энэ сард турах оролдлого үр дүнтэй болно. Хоолны дэглэм баримталж, ургамлын гаралтай хүнс, бүтээгдэхүүн түлхүү хэрэглээрэй.
Матар
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил, бизнесийн салбарт хүндрэл үүсч, урам хугарах шинжтэй. Зорилгодоо хүрэх гэж хичээл зүтгэл гаргасан ч нэг л бүтэх магадлал тун бага байна. Удирдах ажил хийдэг хүмүүсийн байр суурь ганхаж эхэлж магадгүй. Орлогын эх үүсвэрээ алдах, алдагдалд орох магадлалтай. Мөрийтэй тоглоом, бооцоо тавих хэрэггүй.
Хайр дурлал, гэр бүл: Хүмүүстэй амархан танилцаж, харилцаа холбоо тогтоох болно. Уламжлалт бус харилцаа удаан үргэлжилнэ. Гэр бүлийн хосууд маргалдсан ч харилцаанд сөргөөр нөлөөлөхгүй. Бэлгийн харилцаагаа улам сонирхолтой болгоход анхаараарай.
Эрүүл мэнд: Энэ сард цэвэр агаарт их зугаалаарай. Амьдралын идэвхтэй хэмнэлийг эрхэмлэх хэрэгтэй. Харшил үүсэх бололтой.
Хумх
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил мэргэжлийн талбарт идэвхтэй, өөртөө итгэлтэй, эрч хүчтэй байх бололтой. Өрсөлдөөнч, амбицтай чанар чинь сэргэж, саад бэрхшээлийг хүндээр хүлээж авахгүй. Санхүүгийн хувьд бодож, найдаж байсан зүйлс чинь биелж сэтгэлийг чинь сэргээнэ. Ялангуяа сарын эхний хагаст бүх зүйл чамд байгаа мэт бардам, хүчирхэг, азтай, өөдрөг, гэгээлэг мэдрэмжээр дүүрэн байна.
Хайр дурлал, гэр бүл: Хайр дурлал бүхий л чадлаараа ивээх бололтой. Тиймээс сээтэн хаях, шинэхэн романс эхлүүлэх, хуучин харилцаагаа сэргээх, тогтвортой харилцаа үүсгэх, хуримлах, сүй тавих гээд бүх талаар боломж дүүрэн байх нь. Бүгд чамд илүү гүн мэдрэмж төрүүлж, амьдралынхаа цоо шинэ хуудсыг эхлүүлэх гүүр болно.
Эрүүл мэнд: Ядрах, сэтгэлээр унах, халдварт болон бусад өвчний шинж тэмдэг илрэх үед цаг алдалгүй арга хэмжээ авч, өөрийгөө хайрлаарай.
Загас
Ажил хэрэг, мөнгө санхүү: Ажил хэргийн талбар дээр хичээж хөдөлмөрлөх сар ирж байна. Зохион байгуулалттай, төлөвлөгөөтэй, тэвчээртэй байснаар амжилтад хүрч чадна. Аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт амжилттай байж, хичээл зүтгэлийнхээ үр шимийг хүртэнэ. Санхүүгийн хувьд сарын дундаас сайхан мэдээ дуулна.
Хайр дурлал, гэр бүл: Хосын амьдрал анхаарлын төвд байх бололтой. Өөрөөсөө нийгмийн байр суурь өндөртэй, нэр хүндтэй нэгэнд татагдах магадлал өндөр байна. Тухтай бүсээсээ гарч, сурч мэдэх, сонирхолтой, адал явдалтай зүйлсэд дурлах бөгөөд үүгээр дамжуулан ганц биечүүд хайр дурлалын шинэхэн романс эхлүүлж магадгүй. Эротик дур хүсэл хүчтэй төрж, үүнийгээ гүйцэлдүүлж чадаагүйгээсээ болж стрестэж, бухимдах бололтой.
Эрүүл мэнд: Эрүүл мэнддээ энэ сард санаа тавихгүй бол болохгүй нь. Сэтгэл санаа чинь өөдрөг, эрч хүчтэй байгаагаас биеэ хайрлалгүй ажиллаж мэдэх нь. Хэтэрхий эрсдэлтэй, хөдөлгөөнтэй спортуудаар хичээллэх хэрэггүй.