
Алтны магнат Ц.Мянганбаярын экс амраг, тав дахь хүүхдийг нь төрүүлсэн топ модель Д.Ариунцэцэг өдгөө охиныхоо хамт Сингапурт амьдарч байна. Тэдний охиныг М.Хайрмаа гэдэг юм. Бяцхан охин ээжийнхээ хамт Сингапурт төвхнөөд нэлээд удаж байгаа бөгөөд Д.Ариунцэцэг бүсгүй хэл амнаас хол, хэвлэлийнхнээс зайдуу байхаар шийдсэнээр Сингапурыг зорьсон гэнэ. Гэхдээ сэм сэмхэн нутагтаа ирээд буцдаг бүсгүй хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сарын 27-ны өдөр Монголд ирж, энэ сарын 4-нд Сингапур руу буцсан байна.
М.Анир