А.Нурлан Казахстаны тэмцээнд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

А.Нурлан Казахстаны тэмцээнд түрүүлэв

А.Нурлан Казахстаны тэмцээнд түрүүлэв

Олон улсын боксын холбооноос “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнийг Казахстаны Атырау хотод зохион байгууллаа. Уг тэмцээнд Узбекстан, Кыргызстан, Иран, ОХУ, Казахстаны мужуудын шилдэг 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдсөнөөс Монголын дөрвөн боксчин амжилттай оролцов. 

Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор оролцсон баг тамирчдаас А.Нурлан алтан медаль хүртэж, Э.Цэндбаатар, Б.Сүххуяг нар хүрэл медалийн эзэд боллоо. 

56 кг-ын жинд өрсөлдсөн А.Нурлан Иран, Казахстаны тамирчдыг хожиж, мөнгөн медалийн төлөө шалгараад байсан. Тэрбээр өчигдөр Узбекистаны Кушкаров Абдулаевтай тулалдаж, ялалт байгуулснаар аваргын алтан медалийг хүртлээ.

Мөн энэ тэмцээнд 64 кг-ын жинд Э.Цэндбаатар, 69 кг-ын жинд Б.Сүххуяг нар хүрэл медалийн эзэд болсон. Харамсалтай нь 64 кг-ын жинд өрсөлдсөн Ц.Мөнхбаатар Кыргызстаны тамирчинд хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн.

Монголын баг тамирчид Казахстанд хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ хугацаанд Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнд оролцох юм байна.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж