АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяны удирдагч Ким Жон Унтай хийх уулзалтыг хоёр Солонгосын хил дээр орших Энх тайвны ордонд хийх санал тавьснаа Даваа /2018.04.30/ гаригт жиргэжээ. Түүхэн уулзалтыг олон орон зохион байгуулах хүсэлтэй байсан ч хоёр Солонгосын хил дээр Энх тайван эрх чөлөөний ордонд уулзах нь гуравдагч орноос илүү дээр гэж Дональд Трамп үзсэн байна. Гэхдээ тэрбээр энэ бол зөвхөн санал болгож буй хэрэг гэдгийг тодотгожээ.
Өмнө нь Энхтайвны ордонд хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын уулзалт болсон юм. Хойгийн дайнаас хойш 70 гаруй жилийн дараа Пхеньяны удирдагч Өмнөд Солонгосын талд хөл тавьж, хоёр орны төрийн тэргүүн цөмийн хөтөлбөрөөс татгалзах тухай хэлэлцсэн юм.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахын төлөө хийсэн ажлаараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн шагнал хүртэх эрхтэй хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: The Guardian
Б.ТУЯА