Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Баярцогт, Б.Бямбасайхан нарын хорих хугацааг сунгах эсвэл суллах эсэхийг шийдэх хурал өнөөдөр /2018.05.01/-ийн 09.30 цагт товлогдсон байна. Тэднийг Оюутолгойн гэрээ болон эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус шийдвэрээр бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт, Татварын Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нарыг яллагдагчаар татаж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус бүр нэг сар цагдан хорих шийдвэрийг /2018.04.02/-ны өдөр гаргасан юм. Тэднийг цагдан хорих хугацаа өнөөдөр дуусч буй бөгөөд урьдчилан хоригдсон гурав хоногийг тооцож оруулжээ.
Э.Бурам