Путин цэргийн зардлыг багасгана

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Путин цэргийн зардлыг багасгана

Путин цэргийн зардлыг багасгана

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх тавдугаар сарын 7-нд тангараг өргөснөөр дөрөв дэх бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлэх юм. Тэрбээр өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд болсон сонгуульд бие даан нэр дэвшиж 77 хувийн санал авснаар  улиран сонгогдсон билээ. Сонгуулийн ирц 67,5 хувьтай байв. Тэгвэл Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навалный тавдугаар сарын 5-ны бямба гаригт ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцэн жагсаал зохион байгуулахыг уриалжээ.

Владимир Путины тангараг өргөх ёслолд гадаадын хэд хэдэн орны төрийн тэргүүн оролцохоор төлөвлөсний дунд Сербийн ерөнхийлөгч Александр Вучич багтжээ. Германы канцлер Ангела Меркель сонгуулийн дараа ерөнхийлөгч Владимир Путиныг ялалт байгуулсанд баяр хүргэхийн ялдамд олон улсын зөрчилд шийдвэрүүдийг олохын тулд хоёр орны яриа хэлэлцээг эрчимжүүлэхийг хүссэн байна. Үүний зэрэгцээ Киевийн улстөрчид ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг тангараг өргөх ёслол эсвэл дэлхийн хөлбөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнээс өмнө украин хоригдлуудыг суллахыг хүсчээ. ОХУ-ын шоронд Украины 60 гаруй иргэн, крым хойгийн татарууд хоригдож байгаа аж.  

Владимир Путин тангараг өргөх ёслолын дараа амьжиргааны түвшинг нэмэгдүүлэхэд чиглэсэн “зургаан жилийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурах аж.
Тэрбээр шинэ бүрэн эрхийн хугацаандаа эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарын төсвийг 10 их наяд рубль буюу ойролцоогоор 162 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Тэрбээр АНУ, Европын холбооны хоригоос шалтгаалан эрсдэлд орсон бизнесүүдийг дэмжиж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бодлого баримтлах аж. Тэрбээр зам, тээврийн салбарын зардлыг гурав дахин нэмэгдүүлэх бол эрүүл мэнд, боловсролын зардлыг 20 хувиар ихэсгэх аж. Энэхүү төлөвлөсөн зардал ОХУ-ын ДНБ-ны өсөлт жилд 2.3 орчим хувийг эзлэхээх тооцжээ. Харин батлан хамгаалах, цэрэг армийн зардлыг танахаар болсныг эх сурвалжууд мэдээлжээ. Түүнчлэн дөрвөн төрлийн шинэ худалдааны татварыг хэлэлцэж байгаа аж.

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж