Мун Жэ Ин: Д.Трампад Нобелийн шагнал хүртээх нь зүйтэй

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Мун Жэ Ин: Д.Трампад Нобелийн шагнал хүртээх нь зүйтэй

Мун Жэ Ин: Д.Трампад Нобелийн шагнал хүртээх нь зүйтэй

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин “Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Доналд Трампад Нобелийн энхтайвны шагналыг хүртээх нь зүйтэй. Бидэнд хэрэгтэй ганц зүйл зөвхөн энх тайван юм” хэмээн хэлснийг Хөх ордны албаны хүмүүс мэдээллээ. Түүний хэлснээр Хойд Солонгос улсыг цөмийн зэвсгээс татгалзах шийдвэр гаргахад ерөнхийлөгч Доналд Трампийн хүчин зүтгэл их бий гэнэ.

Доналд Трамп Хойд  3-4 долоо хоногийн дараа болохоор товлогдсон Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх өндөр хэмжээний уулзалтандаа бэлтгэж байгаа билээ. Тэгвэл хоёр Солонгосын уулзалтын үеэр Ким Жон Ун болон Мун Жэ Ин нарын ярилцсан гол сэдэв нь Ким Жон Уны АНУ-ын төрийн тэргүүнтэй хийх уулзалт байсан талаар ерөнхийлөгч Мун Жэ Иний хэвлэлийн алба мэдээллээ.                                                                                                                                                                               

Г.Сүмбээ

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж