Эрдэнэс Монгол" ХХК-ийг татан буулгах талаар мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.05.01-нд нийтлэгдсэн

Эрдэнэс Монгол" ХХК-ийг татан буулгах талаар мэдээлэл хийнэ

Эрдэнэс Монгол" ХХК-ийг татан буулгах талаар мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР ТАВДУГААР САРЫН 01

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд   6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

09.00

  • Үндэсний бичиг үсгийн баяр-2018 цуврал арга хэмжээ эхэлнэ. Энэ хүрээнд Уран зургийн галерей, 2 давхар, хурлын танхимд ‘Үндэсний бичиг үсэг, өв соёл, хэрэглээ’ сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно. Холбоо барих утас: 8811-1046

  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрынхан \Хангардийн 12 давхарт\ Цус хандивлах сайн үйлсийн аянд нэгдэж цусаа өгнө. Холбоо барих утас:325044

11.00

  • ОНОМ сангийн нэрэмжит “ШИНЖЛЭХ УХААНЫ ШАГНАЛ”-н талаарх албан ёсны хэвлэлийн бага хурал Монгол Ньюс мэдээллийн төвд болно. Энэхүү шагналыг эрдэм шинжилгээ судалгааны ажлаараа дотоодод төдийгүй олон улсад манлайлан тэргүүлж буй шилдэг эрдэмтэн судлаачидад жил бүр олгох юм. Холбоо барих утас: 70122006, 99202166 

  • ЯЛЛАГЧ уран сайхны киноны албан ёсны хэвлэлийн бага хурал  Шангри-Ла зочид буудлын хэвлэлийн бага хурлын танхимд болно. Холбоо барих утас: 89111224, 89111046

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд ‘Багшийн цалинг нэмүүлэх түр хороо’-ноос Тавдугаар сарын 1-ний багш нарын ажил хаялтын талаар Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл, БШУҮЭ-д шаардлага хүргүүлэх тухай хэвлэлийн бага хурал зарлалаа.

  • Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлийн хурал цуцлагдах болсон талаар Үндэсний бөхийн холбооноос хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд мэдэгдэл хийнэ

11.30

 

  • Хүүхэддээ хайртай хүн бүрт зориулсан хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх аян улсын хэмжээнд эхэллээ.Энэхүү аяны талаар Замын цагдаагийн албаны төв байранд мэдээлэл хийнэ. Холбоо барих утас: 99091210, 99186496

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд ‘Үр ашиггүй Эрдэнэс Монгол’ ХХК-ийг татан буулгах талаар ‘Ардын заргын товчоо’ ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.

13.00

  • Оюутны хөгжлийн зээлийг 2018.05.01-нээс хүүгүй, барьцаагүй буюу шинэ журмаар олгож эхэлж буйтай холбогдуулан нээлтийн ёслол, мэдээлэл хийх албан ёсны арга хэмжээ Багшийн хөгжлийн ордон, 2 давхар, 205 тоотод болно. Холбоо барих утас: 8811-1046

  • МҮЭ-ийн холбоо цалин нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээр эхлүүлэх, Хөдөлмөрийн хуульд ҮЭ-ийн зөрүүтэй байгаа саналыг тусгуулахыг төр засгаас шаардаж,  Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулна. Холбоо барих утас:99027019

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД

1931.05.01 Дотоод явдлын яамыг татан буулгаж, үүргийг нь ардын засгийн газрын захирах, байгуулах хэлтэст шилжүүлжээ. 

1993.05.01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажил эхлэв. Сонгуульд МАХН-аас Л.Түдэв, Монголын ардчилсан намаас П.Очирбат нар Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр нэр дэвшлээ.

1997.05.01 Монгол Улсын Засгийн газраас импортын барааны гаалийн татварыг “тэглэв”.

2010.05.01 Монгол, Хятад улсын хамтарсан Соёлын төв байгуулахыг санал нэгтэй зөвшөөрч, харилцан гарын үсэг зуржээ.

2014.05.01 Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаарх нээлттэй хэлэлцүүлэг хийлээ.

2015.05.01 “Монголын цахим сэтгүүлзүйн анхдугаар форум” Төрийн ордонд боллоо. Форумаар “Улаанбаатарын цахим тунхаг”-ийг батлав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж