Угтах ёслолын дараа Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Ноён Ли Мен Баг Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Төрийн ордны хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурна.
Энэ удаагийн айлчлал нь албаны хүмүүсийн тодотгосноор хоёр улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх, худалдаа эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг өргөн цар хүрээтэй хөгжүүлэх, иргэд солилцоог өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох баримт бичгүүдийг үзэглэхэд оршиж байна. Мөн хоёр тал бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллахад энэ удаагийн айлчлалын ач холбогдол оршиж буй.
БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийн энэ удаагийн айлчлал нь Тавантолгойн ордод хамтран ажиллах сонгон шалгаруулалтыг шалгаруулах үйл явц дунд болж буй учраас хэвлэлийнхний зүгээс БНСУ-ын консерциумыг Тавантолгойн ордод ажиллах стратегийн түншээр багтаахад оршиж байна гэсэн дүгнэлтийг хийчихээд байгаа. Дүгнэлт үндэслэлтэй эсэх нь энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх айлчлалын шийдлүүдээс харагдана. Ямартай ч, хөтөлбөрт тусгаснаар БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Баг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой ганцаарчилсан уулзалт хийх бол Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд түүнд бараалхах ажээ.