БЗХӨ-с урьдчилан сэргийлэх арга замууд

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

БЗХӨ-с урьдчилан сэргийлэх арга замууд

БЗХӨ-с урьдчилан сэргийлэх арга замууд

2017 онд Улсын хэмжээнд зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдварын 15364 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 34.7%-ийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 400 өвчлөл буюу 2.7%-иар өссөн байна. Нийт өвчлөлийн 43.4%-ийг тэмбүү, 28.8%-ийг заг хүйтэн, 27.6%-ийг трихомониаз, 0.2%-ийг ХДХВ, ДОХ-ын халдвар тус тус эзэлж байна.

БЭЛГИЙН ЗАМААР ДАМЖИХ ХАЛДВАР /2017 оны жилийн эцсийн байдлаар/

Тэмбүү өвчин 10000 хүн амд 21.8, заг хүйтэн 14.5, трихомониаз 13.9 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх оны мөн үеэс тэмбүүгийн өвчлөл 477 тохиолдлоор нэмэгдсэн ба 10000 хүн амд ногдох өвчлөл 1.5 промиллоор өссөн байна. Заг хүйтэн 48 тохиолдлоор нэмэгдсэн ба 10000 хүн амд ногдох өвчлөл 0.2 промиллоор өссөн, трихомониаз 124 тохиолдлоор буурсан ба 10000 хүн амд ногдох өвчлөл 0.4 промиллоор буурсан байна.

Улсын хэмжээнд 2016-2017 онд бүртгэгдсэн БЗДХ, 10.000 хүн амд

 Улсын хэмжээнд 2015-2017 онд бүртгэгдсэн зонхилон тохиолдох БЗДХ, 10.000 хүн амд

Хүйсийн хувьд зонхилон тохиолдох БЗДХ-тай бүртгэгдсэн тохиолдлын 59.6% нь эмэгтэй, 40.4% нь эрэгтэйчүүд байна. Насны бүлгийн хувьд 12.3% нь 15-19 нас, 26.4% нь 20-24 нас, 25.2% нь 25-29 нас, 14.8% нь 30-34 нас, 8.9% нь 35-39 нас, үлдсэн 12.4%-ийг бусад насныхан тус тус эзэлж  байна.

 Улсын хэмжээнд 2017 онд бүртгэгдсэн зонхилон тохиолдох БЗДХ, насны бүлгээр, хувиар

2017 онд төрөлхийн тэмбүүгийн 59 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нас баралт 13, амьгүй төрөлт 13 бүртгэгдсэн бөгөөд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17 тохиолдлоор нэмэгдсэн байна. 

 Төрөлхийн тэмбүү, 2013-2017 он, 100.000 амьд төрөлтөд

2017 онд ХДХВ/ДОХ-ын халдварын 25 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 1 тохиолдлоор буурсан бөгөөд өссөн дүнгээр нийт 250 тохиолдол байна. ХДХВ, ДОХ-ын шалтгаант нас баралтын 5 тохиолдол бүртгэгдсэн ба нийт 41 нас баралт бүртгэгдсэн байна.

Монгол Улсад бүртгэгдсэн ХДХВ, ДОХ-ын тохиолдол, 1992-2017 он


БЗХӨ-ийг үүсгэгчээр нь 3 ангилна.

1. Нянгийн халдвар:

  • Тэмбүү
  • Хламид
  • Заг хүйтэн

2. Вирусын халдвар:

  • Гепатит В
  • Бэлгийн хомхой
  • ХДХВ/ДОХ

3. Нэг эст амьтан:

  • Бэлэг эрхтэний хамуу
  • Трихомониаз зэрэг нь орно.

Мєн түүнчлэн бэлгийн хавьтлын үед халдаж болох боловч БЗХӨ-нд тооцогддоггүй халдваруудад мөөгөнцөр, үтрээний бусад нянгийн гаралтай үрэвслүүд зэрэг євчнүүд ордог.

БЗХӨ-ний хор хөнөөлтэй талууд:

  • Хүнийг Дархлалыг бууруулна.
  • Хүний нєхєн үржихүйн чадварт нєлєєлж улмаар үргүйдэлд хүргэнэ.
  • Нярайн хүй болон уушгийг гэмтээнэ.
  • Мєн тєрєхийн гэмтэл болон нярайн эндэглийг үүсгэнэ.
  • ХДХВ/ДОХ болон БЗХӨ нь дархлалын системийн үйл ажиллагааг гэмтээдэг.

БЗХӨ-ий үед доорхи шинж тэмдгүүд илэрнэ.

  • Yтрээ, шодой, хошногоны нүхээс хэвийн бус єнгє, үнэртэй ялгадас гарна.
  • Шээхэд халуун оргин, хорсож, євдєнє.
  • Бэлэг эрхтний орчимд євдєн, шархалж, хавдан, улайна.
  • Бэлгийн хавьтлын үед умдаг хэвлий орчмоор євдєнє.
  • Бэлэг эрхтэний эргэн тойрон загатнана.
  • Олонх тохиолдолд ямарч шинж тэмдэг илрэхгүй.

  Эмчилгээ:

  • Бэлгийн халдварт євчинтэй хүнийг гаднаас хараад таних боломжгүй.
  • Зарим БЗХӨ нь эмчлэгдэх боломжтой. Бактери болон мєєгєнцрийн гаралтай євчнүүд эмчилэгдэх ба харин вирусын гаралтай БЗХӨ нь эмчлэгдэх боломжгүй юм. Бэлгийн замын халдварт євчин бүр тухайн мэргэжлийн эмчээр эмчлэгдэнэ.
  • Хэрвээ хамгаалалтгүй бэлгийн хавьталд орон улмаар шинж тэмдгүүд илэрсэн тохиолдолд зайлшгүй эмнэлэгт хандах хэрэгтэй.
  • Бэлгийн замын халдварт євчнийг эмчлэхдээ эмчийн зааврын дагуу бүрэн эмчлэх шаардлагатай.

Бэлгийн хавьтагчаа заавал эмчлүүлэх шаардлагатай

1. Трихомониаз

Энэ халдвараар жил бүр 200 сая гаруй хүн євчилж байдаг гэсэн тоо байдаг. Энэ євчин нь трихомониаз вангиналис гэж нэрлэгдэх нэг эст эгэл биетнээс үүсгэгддэг. Трихомониаз нь жорлонгийн суултуур, усны хувцас, усанд 45 минутаас дээш хугацаанд амьдрах чадвартай. Гол шинж тэмдэг нь цайвар шар туяатай, эвгүй үнэртэй, хєєсєрхєг их хэмжээтэй ялгадас гарах, бэлэг эрхтэн загатнах, хорсох гэх мэт. Трихомониаз нь  эрэгтэй, эмэгтэй хүмүүст тодорхой шинж тэмдэг илэрдэггүй учраас хүмүүст чимээгүй тараасаар байдаг.

2. Бэлэг эрхтэний хомхой

Энэ євчин нь вирусаар үүсгэгддэг. Бэлэг эрхтэнд жижиг цэврүүн тууралт гарна. Энэ цэврүү нь нилээн зовиуртай, халуун оргиж, шээхэд євдєнє. Энэ євчнийг үүсгэгч вирусыг устгах эмийн бодис хараахан гараагүй. Шинж тэмдэг дахихыг багасгах эмийн бодис байгаа боловч бүрэн тєгс эмчилж чадаагүй.

3. Тэмбүү

Тэмбүү нь цайвар трепонем гэж нэрлэгдэх нянгаар үүсгэгдэнэ.

Тэмбүү євчний хамгийн анхны шинж тэмдэг бол хатуу євчингүй яр юм. Халдвар авснаас хойш эмчилгээ хийлгээгүй тохиолдолд дараах 4-н үе шатаар явагддаг.

  • 1-р үеийн тэмбүү                /1-5 долоо хоног/
  • 2-р үеийн тэмбүү               /1-6 сар/
  • Далд үеийн тэмбүү            /10-20 жил/
  • 3-р үеийн тэбүү                 /10-40 жил/

Тэмбүү нь эмчлүүлсэн тохиолдолд бүрэн тєгс эдгэрнэ.

4. Заг хүйтэн

Эрэгтэй хүнд шээхэд халуун оргих, євдєж хорсох, шар ногоон єнгийн ялгадас гарах, эмэгтэй хүнд тодорхой шинж тэмдэг илрэхгүй. Заг хүйтэн тєгс бүрэн эдгэрэх боломжтой.

5. Хламидиоз

Хламидиа трахоматиз нь энэ євчнийг үүсгэгч нян нь юм. Эрэгтэйчүүдэд шээхэд халуун оргих, євдєж хорсох, турах, шээсний сүвээс ялгадас гарах, эмэгтэй хүнд гадна бэлэг эрхтэн загатнах,  хорсох, үтрээнээс хэвийн бус ялгадас гарах, цаашлаад аарцагны эрхтнүүд үрэвссэнээс хэвлийн хэсгээр євдєх, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Энэ нь бүрэн эдгэрэх боломжтой.

ХДХВ/ДОХ- гэж юу вэ?

   ХДХВ- Хүний дархлал хомсдолын вирус                                                                                           ДОХ- Дархлалын олдмол хомсдол

Анх энэ євчин үүссэн түүхээс сєхвєл:

1981 онд Лос-Анжелес хотын нэгэн эмч цєєн тооны гей хүмүүсийн дунд илэрсэн хачирхалтай сонин, аймшигтай євчний тухай мэдээлсэн байна. Түүнээс хойш хоёрхон жилийн дотор энэ євчний тохиолдол эрс нэмэгдэж, гей хүмүүс айж эмээхийн зэрэгцээ нийгэмд улам гадуурхагдаж эхэлжээ. ДОХ нь хүний євчин эсэргүүцэх дархлалын тогтолцоог сүйтгэдэг бєгєєд ийнхүү хүний дархлалын тогтолцоог гэмтээснээр бусад халдварт євчинд єртєх нь улам нэмэгдэж, улмаар хэдхэн жилийн дотор үхэлд хүргэдэг євчин юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж