Модон жорлонд зургаан сартай урагаа унагаажээ | News.MN

Модон жорлонд зургаан сартай урагаа унагаажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Модон жорлонд зургаан сартай урагаа унагаажээ

Модон жорлонд зургаан сартай урагаа унагаажээ

 Баянзүрх дүүргийн 24-р хорооны нутаг  дэвсгэрт  нийтийн байрны жорлонд “Хүүхдийн ураг унасан байна” гэсэн дуудлага уржигдар /2018.04.29/-ны өдрийн 09.06 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.

Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр Баян-Өлгий аймгийн харьяат иргэн 26 настай  А нь гурван метрийн гүн модон жорлонд 52 см урттай, 2.8 кг амьгүй ургийг бие засаж байгаад 08.26 цагийн орчимд унагасан аж. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна.

Мөн 2018 оны оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр  Баянзүрх дүүргийн 27-р хороонд байрлалтай хүнсний дэлгүүрт 17 настай А гэх эмэгтэй   нэг сар хорь хоногтой хүүгээ дэлгүүрт орхиод явсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байна.

Он гарсаар цагдаагийн байгууллагад амьгүй нярай хаясан дөрвөн тохиолдол бүртгэгджээ. Хэрэв тухайн эх нь төрүүлсэн үрээ санаатайгаар хаясан тохиолдолд дараах хуулийн зохицуулалтаар ял шийтгэл оногдуулдаг юм байна. 

Үүнд:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.5 дугаар зүйл. Эх нярай хүүхдээ алах 

1.Эх нь сэтгэл санааны гүнзгий хямралтай байх үедээ нярай хүүхдээ алсан бол зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Тайлбар: Энэ хуульд заасан “нярай хүүхэд” гэж төрснөөсөө хойш гурав хоногоос хэтрээгүй байсныг ойлгоно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.3 дугаар зүйл. Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх

1.Хуулиар хүлээсэн асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийж хүүхдийг хаясан, орон гэрээ олох боломжгүй газар зориуд орхисон, хүүхдийг оршин суугаа газраас нь хөөж тэнүүчлэхэд хүргэсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Э.Ариун 

 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-30 202.179.24.203

Ёоо арай арай. Монгол архиныхаа учрыг олох хэрэгтэй. Тэгвэл хүмүүс сайхан амьдарч эхэлнэ. Хүмүүс сайхан амьдарснаар улс эх орны эдийн засаг өсч өндийнө. Зөвхөн улстөрчдөд л ашиггүй. Бусад бүх хүнд ашигтай. Тиймээс ч АПУ-г мундаг гэж харагдуулах гээд байна. Хөхмонгол зэрэг залуус [Хориотой Үг] нартай дайтаж байснаас АПУ, Хараа, Жем зэрэг архины үйлдвэрүүдийг хэд хоног гацаагаад орхиоч. Тэгвэл та нарын гавъяа алтаар үнэлэгдэх болно. Хэрэв Монгол архины асуудлаа шийдэхгүй бол [Хориотой Үг]тай [Хориотой Үг]гүй сөнөнө

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж