Eurasia Airshow-д оросууд хамгийн идэвхтэй оролцов

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Eurasia Airshow-д оросууд хамгийн идэвхтэй оролцов

Eurasia Airshow-д оросууд хамгийн идэвхтэй оролцов

Туркийн Анталье хотод Eurasia Airshow агаарын шоу болж өнгөрсөн Ням гаригт өндөрлөлөө. Шоуг зохион байгуулагч Ферхат Йенибертиз РИА Новости-д өгсөн ярилцлагадаа энэ шоунд оросууд маш амжилттай оролцсоныг онцлоод Eurasia Airshow салон ОХУ-ын МАКС авиасалонтой хамтран ажиллахаар болсны дуулгасан байна.

Eurasia Airshow нь анх удаа зохион байгуулагдсан бөгөөд дөрөвдүгээр сарын 25-29-нд Анталье хотын онгоцны буудалд болсон байна. Шоунд 15 улс оролцжээ. ОХУ-аас гадна Их Британи, Бельги, Итали, АНУ, Франц оролцсон бөгөөд ОХУ-ын үзвэрүүд хамгийн том нь байжээ.

Шоуны үеэр олон гэрээ хийгдсэний дотор ОХУ толгой цохисон байна. Тухайлбал, ОХУ Ираны агаарын тээврийн хоёр компанитай гэрээ байгуулж Sukhoi Superjet-100 загварын 40 ширхэг зорчигч тээврийн онгоц нийлүүлэхээр болсон байна.

Дараагийн Eurasia Airshow 2020 онд Антальед зохиогдох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

 

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж