ОХУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 2-ныг дуустал албан ёсны амралтын өдөр болгожээ. Тавдугаар сарын 1 буюу майн баяр Мягмар гаригт тохиож байгаа учраас ийнхүү дөрвөн хоног амрахаар зохицуулсан байна.
Ингэснээр тавдугаар сарын эхний ажлын долоо хоногт оросууд ердөө хоёр өдөр л ажиллах юм.
Мөн тавдугаар сарын 9 буюу ирэх долоо хоногийн Лхагва гаригт Ялалтын баярыг тэмдэглэх бөгөөд энэ өдөр нь албан ёсны амралтын өдөр юм.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ