ОХУ-ын Онцгой байдлын албанаас РИА Новости-д мэдээлснээр гал сөнөөх албаныхан дуудлага өгснөөс 2-3 минутын дараа гал гарсан объектод амжиж очдог байна.
Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 90-ны өдрийг Орост Гал сөнөөгчдийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Оросын гал сөнөөх албаны түүх 1649 оны дөрөвдүгээр сарын 30-наас хойш бичигддэг. 1649 оны энэ өдөр Алексей Михайлович хаан “Наказ о Градском благочинии” нэртэй зарлиг гаргаж Москва хотод гал сөнөөх үүрэгтэй байнгын жижүүрийн албыг бий болгожээ.
ОХУ-ын Гал сөнөөх албаны бүрэлдэхүүнд 3658 салбар нэгж ажиллаж байна. Жилдээ хоёр сая орчим гал түймрийн дуудлага хүлээн авдаг байна. Өнгөрсөн 2017 оны байдлаар гал сөнөөгчид 130 мянган галыг унтрааж, 170 орчим хүний амийг аварчээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ