Шигшээ багуудын бэлтгэлийн баазийг Төв аймагт барина

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Шигшээ багуудын бэлтгэлийн баазийг Төв аймагт барина

Шигшээ багуудын бэлтгэлийн баазийг Төв аймагт барина

Монголын Хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбооны төсөл хөтөлбөрт шалгарч шигшээ багуудын бэлтгэлийн бааз бүтээн байгуулахаар болсон. Тэгвэл өчигдөр Төв аймагт бэлтгэлийн баазын шав тавих ёслолыг зохион байгууллаа. Шав тавих ёслолд МХБХ-ны техникийн захиарал Ш.Жаргалсайхан, Төв аймгийн засаг дарга Ж.Батжаргал, Төв аймгийн ХБХ-ны төлөөлөгчид оролцлоо. Шигшээ багуудын бэлтгэлийн бааз нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт 3 га газарт баригдана. Төслийг Недерландын Green field компани удирдан явуулах бөгөөд ирэх есдүгээр сар гэхэд ногоон талбайн ажлыг дуусгахаар зорьж байгаа аж.

Монголын Хөлбөмбөгийн холбоо есөн насны шигшээ баг байгуулсан учраас байнгын бэлтгэл сургуулилалт хийх талбай, материаллаг бааз зайлшгүй шаардлагатай болсон юм. Тэрхүү шаардлагын улмаас шигшээ багийнхан гадаад улсуудад бэлтгэл хийж байсан билээ. Тэгвэл шигшээ багийн бэлтгэлийн баазтай болсоноор төсөв мөнгө хэмнэх, цаашлаад өөрсдөө гадаадад зорчих бус эх орондоо хүлээн авдаг болж, тогтмол бэлтгэлтэй байх зэрэг олон давуу талтай юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж