Д.Цогтбаатар Шон О’Фарелд бараалхав

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Д.Цогтбаатар Шон О’Фарелд бараалхав

Д.Цогтбаатар Шон О’Фарелд бараалхав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар УИХ-ын даргын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Ирланд Улсын Парламентын доод танхимын дарга Шон О’Фарелтaй 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, харилцан сонирхсон бүс нутгийн болон олон улсын харилцааны асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол, Ирландын харилцаа, хамтын ажиллагааг хөдөө аж ахуй, боловсрол, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарт хөгжүүлэх, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв.

Парламентын дарга Шон О’Фарел дээр дурдсан салбарын хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа тэмдэглээд, айлчлалын үеэр яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгоход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол Улс Ирланд улстай 1998 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ жил 20 жилийн ой тохиож буй юм.

Эх сурвалж: ГХЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж