2002 оны Цэцдийн зөвлөлд хэн хэн багтсан бэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Үндэсний бөх "Их Эе"

2002 оны Цэцдийн зөвлөлд хэн хэн багтсан бэ?

2002 оны Цэцдийн зөвлөлд хэн хэн багтсан бэ?

Үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай хэвээр байна. Холбооны эргэн тойронд үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэхээр дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Эвлэрэлийн комисс” болон 21 аймгийн төлөөлөл болсон бөхчүүд хуралджээ. Хурлаар 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийг нэн яаралтай хуралдуулж, ээлжит бус “Их Эе”-ийн товыг зарлах асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Тодруулбал, 16 жилийн өмнөх Цэцдийн зөвлөлөөр сонгогдсон гишүүдийг цуглуулж, тавдугаар сарын 3-ны өдөр хуралдуулахаар болжээ.

Холбооны дүрмэнд аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж, ээлжит бус “Их Эе”-ийг хуралдуулах хурлын товыг гаргадаг байна. Тиймээс дээрх хурлаар 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн 67 гишүүнийг ирэх баасан гаригт хуралдуулахаар болжээ.

2002 оны IV “Их Эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүдийг бүрдүүлэх ажлыг хурал зохион байгуулах комисс ажиллаж байгаа аж. Дараах нэрс гарчээ.

2002 оны IV “Их Эе”-ээс сонгогдсон ЦЭЦДИЙН ЗӨВЛӨЛ:

Улсын цолтой бөхчүүд болон бөхийн зүтгэлтэн

  1. Х.Баянмөнх – дархан аварга
  2. Б.Бат-Эрдэнэ – дархан аварга
  3. О.Балжинням – улсын аварга
  4. А.Сүхбат – дархан аварга
  5. У.Мижиддорж – улсын арслан
  6. Л.Сосорбарам – улсын арслан
  7. Д.Мөнх-Эрдэнэ – улсын арслан
  8. Д.Амгаа  – улсын заан
  9. З.Дүвчин – улсын заан
  10. Ж.Ганболд – улсын заан
  11. Ч.Батзориг – улсын заан
  12. Д.Сэрээтэр – улсын харцага
  13. Ч.Өвгөнхүү – улсын харцага
  14. Б.Онх – улсын начин
  15. Г.Пүрэв-Очир – улсын начин
  16. Д.Дашжамц – улсын начин
  17. Ц.Дуламсүрэн – улсын начин
  18. Б.Адъяахүү – Улсын начин
  19. С.Мөнхнасан – аймгийн арслан
  20. Д.Самданжамц
  21. Ц.Шийрэв – аймгийн арслан
  22. Д.Батболд – улсын харцага
  23. Г.Бор – аймгийн начин
  24. Д.Данзан – бөхийн зүтгэлтэн
  25. А.Зангад – бөхийн зүтгэлтэн
  26. Р.Нямдорж – бөхийн зүтгэлтэн
  27. З.Ойдов – бөхийн зүтгэлтэн
  28. Х.Пүрэв – бөхийн зүтгэлтэн
  29. Б.Сүхбаатар – бөхийн зүтгэлтэн
  30. Ү.Хүрэлбаатар – бөхийн зүтгэлтэн

Аймгуудын бөхийн холбооны дарга нар:

  1. Б.Өсөхбаяр (Архангай)
  2. Ш.Хабыл (Баян-Өлгий)
  3. Ц.Дашцэрэн Баянхонго
  4. А.Ганболд (Булган)
  5. Ц.Гончигсүрэн (Говь-Алтай)
  6. Ш.Насанбат (Говьсүмбэр)
  7. Д.Батбаяр (Дархан)
  8. С.Түмэнбаяр (Дорноговь)
  9. Б.Мөнхбат (Дорнод)
  10. ……..    (Дундговь)
  11. Д.Энх-Амгалан (Завхан)
  12. Д.Батлут (Орхон)
  13. Ч.Хүрэлбаатар (Өвөрхангай)
  14. Н.Наранбаатар (Өмнөговь)
  15. Ц.Хүрэлбаатар (Сүхбаатар)
  16. Т.Өсөх-Ирээдүй (Сэлэнгэ)
  17. А.Ууганбаяр (Төв)
  18. П.Баттулга (Увс)
  19. Г.Цэдэнбал (Ховд)
  20. Г.Эрдэнэбаяр (Хөвсгөл)
  21. Н.Ганбямба (Хэнтий)

Гадаадад: 

  1. Ц.Цэрэнпунцаг
  2. Ц.Баярсайхан

Эмнэлэгт: 

  1. З.Жанжаадорж

Нас барсан:

Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Ц.Бадамсэрээжид, П.Дагвасүрэн, П.Сүхбат, Ч.Бямбадорж, Д.Лхагва-Очир, Ш.Чанарав, Д.Хүүхэнхүү, Ц.Гончиг, Л.Жавзмаа, Б.Мандалсүрэн, Н.Насан-Очир 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж