Галзуу өвчний эрсдэлд 40 гаруй хүн өртжээ | News.MN

Галзуу өвчний эрсдэлд 40 гаруй хүн өртжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Галзуу өвчний эрсдэлд 40 гаруй хүн өртжээ

Галзуу өвчний эрсдэлд 40 гаруй хүн өртжээ

Монгол Улсын хэмжээнд 2016 онд зооноз буюу мал, амьтнаас хүнд халдварладаг өвчнөөр 708 хүн эмнэлэгт ханджээ. Харин 2017 онд энэ тоо хоёр дахин нэмэгдэж 1473 болсон байна. Жил ирэх бүр энэ өвчнөөр өвчлөх хүний тоо нэмэгдэж, дэлхий дахинд уг өвчний нэр болон төрөл нэмэгдэж байгаа нь эрдэмтдийг түгшээж байгаа.

Хүн төрөлхтөнд 1415 өвчин үүсгэгч бүртгэгдсэний 61 хувь нь амтнаас халдварладаг гэнэ. Түүнчлэн хамгийн түгшүүртэй нь шинээр үүсч байгаа өвчний 75 хувийг зоонозын гаралтай өвчин эзэлж байгаа юм.

Энэ оны эхний гурван сарын байдлаар 40 гаруй хүн галзуугийн эрсдэлд өртжээ. Тиймээс нохой, муур болон ямар нэгэн амьтанд хазуулах, ноцуулах, шүлсдүүлэх зэрэг эрсдэлээс хамгаалах шаардлагатай юм. Хэрэв ямар нэгэн замаар галзуугийн эрсдэлд өртсөн тохиолдолд 72 цагийн дотор вакцинд хамрагдахгүй бол ямар ч эмчилгээгүй болдог билээ.

Жил бүр халдварт өвчин шинээр бүртгэгдэх болсон. Тухайлбал, 2016 онд 13 шинэ төрлийн халдварт өвчин бүртгэгдсэн бол 2017 онд 10 өөр төрлийн өвчин бүртгэгджээ. Одоогоор Монгол Улсад мал амьтнаас хүнд халдварлаж байгаа 30 гаруй төрлийн өвчин байгаа аж.  

Р.Ренчиндулам

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Н 2018-04-30 59.153.113.149

Орон сууцанд нохой тэжээхийг хориглох, гэр хороололд хашаанаас гадуур гарсан нохойг устгах хэрэгтэй

Avatar

Зочин 2018-04-30 64.119.18.190

НИЙСЛЭЛД ЭНД ТЭНДГҮЙ ХОШУУВЧГҮЙ НОХОЙ ДАГУУЛЖ АМЬТАН ХҮН ЦОЧООЖ АЙЛГАСАН ДЕБИЛЬ ОРКУУД МАШ ОЛШИРЛОО. ХЭЛЭХЭЭР "ЮУН СҮРТЭЙ ЮМБ, ЯАХЧГҮЙГ НЬ МЭДЖИЙНШДЭЭ" ГЭЖ ИРЭЭД Л ӨӨДӨӨС ЯРЗАЛЗАНА. ҮНЭХЭЭР ИРГЭНЭЭ БОДДОГ ТӨР ЮМ БОЛ АЙМШИГТАЙ ЭРСДЛЭЭС СЭРГИЙЛЖ, ИЙМЭРХҮҮ ЭТГЭЭДҮҮДИЙГ ХАШРААЖ, ХОШУУВЧ ЗҮҮЛГЭЭГҮЙ БОЛ НОХОЙГ НЬ УСТГАХ ХҮРТЭЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. АДГУУС БОЛ АДГУУС Л БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ. ЯМАР Ч БАТАЛГАА БАЙХГҮЙ.

Avatar

Зочин 2018-04-30

sain nohoigoo archildag bol ayulgui shdee, muur bol chamaig tooj harah chgui, cham shig baliar umhiirsen umand oirtoh chgui l dee, bas jaahan um unshij IQ gee deeshluul gej zovlie

Avatar

Зочин 2018-04-30 64.119.18.190

МУУР БИШ НОХОЙН ТУХАЙ ЯРЬЖ БАЙНА АДГУУС АА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж