БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгост айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгост айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хойд Солонгост айлчилна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И тавдугаар сарын 2-3 хооронд Хойд Солонгост т айлчлах гэж байна. Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНХАУ-д айлчилсан. Тус айлчлалын үеэр хоёр талын харилцааг шинэ түвшинд хүргэхээр талууд тохиролцсон билээ. 

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж буйгаар, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-д удахгүй хариу айлчлал хийх гэж байна гэв. Тодруулбал, Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны уулзалтын дараа Хойд Солонгост айлчлах юм байна.  Дөрөвдүгээр сарын 27-нд болсон хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтын үеэр Солонгосын энхийн хэлэлцээнд Хятад улс оролцоно гэдгийг үгүйсгээгүй ажээ. 

А.АНИР

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж