Шүгэл үлээгч | News.MN

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

76:1 - НЯМБААТАР
Шүгэл үлээгч

2016 оны сонгуульд Монгол Ардын нам УИХ-ын 76 суудлаас 65-ыг авснаар хууль тогтоох дээд байгууллагад үнэмлэхүй олонхи болсон. Эдгээр 65-ын бараг тал хувь нь анх удаа парламентад сонгогдож байгаа шинэхэн гишүүд. Өнөөдрийн “76:1” булангийн зочин маань ч анх удаа парламентад сонгогдож байгаа шинэхэн гишүүн.

Хишгээгийн Нямбаатар 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь жолооч, ээж нь нягтлан мэргэжилтэй. Багадаа цэргийн хүн болно гэж боддог байсан боловч аавынхаа шийдвэрийг дагаж хуульч мэргэжил эзэмшсэн нь өнөөдрийн төр түшилцэж яваа жимд маш их хань болж байгаа гэж нэг ярилцлагадаа дурдсан нь бий. 1996-2002 онд Орхон сургууль, 2006-2008 онд Хууль сахиулахын Их сургууль, 2008-2012 онд Удирдлагын академийг тус тус дүүргэжээ. Ажлын гараагаа төгссөн сургуулиасаа эхлүүлсэн. Тодруулбал, Орхон сургуульд хуулийн тэнхим байгуулагдахад төр, эрх зүйн онолын багшаар тасралтгүй долоон жил ажилласан нь түүнд маш их туршлага хуримтлуулжээ.

Хууль тогтоох дээд байгууллагын “гал тогоонд” шинээр элссэн хүмүүсийн дийлэнх нь эхний дөрвөн жилээ УИХ-тай танилцаж, нүүр хагарч өнгөрөөдөгийг бид мэднэ. Тэгвэл Х.Нямбаатар гишүүн тийм байсангүй. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг ахалж, УИХ-аар хэлэлцэгдэн батлагдаж буй хуулиудын сул болон давуу талыг чамбайхан хэлдэг нь Орхон сургуульд найман жил багшилсантай нь холбоотой гэж тайлбарлах хүн олон.

Долоон жил багшийн албанд хүчин зүтгэсний дараагаар буюу 2007-2009 оны хооронд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажилласан байдаг. Улмаар 2009-2012 оны хооронд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2012 оноос Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга гэх мэтчилэн төрийн албыг шат дараатай, доороос нь дээш дэвшиж хашсан байдаг. Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байхдаа шинээр долоон хороо байгуулж төрийн үйлчилгээг, иргэдэд дарамтгүй, шуурхай хүргэдэг болгосон нь 2016 оны УИХ-ын сонгуулийн ялалтын дэвсгэр байлаа. Мөн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд ухаалаг утас, ухаалаг төхөөрөмж хэрэглэхгүй байх шийдвэр гаргасныг олон эцэг эх, багш нар алга ташин хүлээж авсан. Энэ мэт Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, Засаг даргаар ажиллаж байхдаа иргэддээ ойр, иргэнээ бодсон шийдвэр гаргадаг байсан нь түүнийг 2016 оны УИХ-ын сонгуульд байх ёстой хүмүүсийн тоонд багтаасан хэрэг.

УИХ-д анх удаа сонгогдож байгаа залуу гишүүд гишгэгдлээ тааруулах гэж дөрвөн жилийн талыг нь өнгөрөөдөг бол Х.Нямбаатар тэгсэнгүй. Үүнд хуульч мэргэжил нь нөлөөлснийг үгүйсгэх аргагүй. Төрийн гурван өндөрлөгөөсөө авахуулаад, төрд олон жил алба хашсан хашир бурхинууд ч хэлж, ярьж, дэлгэж зүрхлээгүй булингартай шүүхийн будилааныг ил болгон гаргаж тавьснаараа массын дэмжлэг авсан бол улстөрийн хүрээнд гадуурхагдах хандлага ажиглагдаж буй. Үүгээр ч зогсохгүй Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржид хандан ил захидал хүртэл илгээж байв. Х.Нямбаатар гишүүн захидлынхаа төгсгөлд “Монгол Улсад таны яриад байгаа шиг шударга шүүх байгаа юм бол албан тушаал гэдэг гоёлоо тайлаад нэг шалгуулчих. Ямар ч “но”, нотолгоо илрэхгүй бол Таны хэлснээр би уучлал гуйя! Харин “но”, нотолгоо илрээд намаг балчигт унахын цагт надаас биш Монголын ард түмнээс “багаараа” уучлалт гуйгаарай!” хэмээн “зандарсан” удаатай.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-30 203.91.115.35

энэ залууг дэмжиж байна зөв зүйл яриад байгаа шүүүүү

Avatar

Нөгөө айхтар баян шүүгч нараа 2018-04-30 103.14.38.130

шалгана гэснээрээ шалгахгүй бол ёстой шүгэл үлээгч болчихоно шүү нөхөөр. Тэд тэр их хөрөнгөө тайлбарлаж чадахгүй бол шууд улсын санд татах хэрэгтэй. Хэдэн цэцэрлэг барьчихвал чиний нэр хүндэд их тустай да. Ялангуяа тэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, өнчин хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсд байнгын тусламж хэрэгтэй байдаг юм бна. Ажилаа хийж бга бид арай ядан болгож байхад тэд их хэцүү бга байхаа.

Avatar

Zochin 2018-04-30 59.153.115.247

Zalitai zaitai horchin gar daa... huuhemseg gj naigui yvdag bsn huuhnuud ni songinohairhan duurgiin heltes albad surguuli tsetserlegeer l neg bdg gsn... ajil uguud l amiig ni tagladag. Uuriin duu hamaatan sadanuudaa duurgeer neg oruultsan. Iim bj shudraga es gj yariad bga hun dee, ichdegguin bh daa

Avatar

Зочин 2018-04-30 64.119.18.190

Дүү минь. Амжилт хүсье. Гэхдээ хэтрүүлж үлээгээд байвал х о ш н о г о түмбийгээд цагаан мах эргэчихдэг гэнэ лээ шүү, мэдээтэй байгаарай

Avatar

зочин 2018-04-30 64.119.24.218

монголд яг одоо ийм л залуус хэрэгтэй болчоод байна даа,,,,сайд майд болж ,,, 60-н тэрбумд хандив нэмэрлэж , амаа бүү үдүүлээрэй, амжилт хүсье,,,, ард түмэн чиний талд шүү,,,,,,

Avatar

zochin 2018-04-30

Зөв залуу

Avatar

Хүзүүтэй хүн 2018-04-30 150.129.143.73

Дандаа эргэлзээтэй сургуулиар дамжиж явсан бн. Юм сурсан эсэх эргэлтээй юм

Avatar

Irgen 2018-04-30 122.201.25.130

Shuukhiig muulakhaar avilga vasan gej yarikhaar l sain khun bolchikhdog, sait deerees khuurngu orlogin meduulgiig ustgasan gej barin tavin khudlaa yarisan, saya dollarin danstai shuugch bna, avilga avsan baritmgi delgene geed ali ni barimtgui baigaag shudarga khun gekh uu, yadakh daa al neguunkh ni barimtgii delgeed tegeed shudarga khun bol, ter zakhirgaani shuukhruu dairaad basian Zasgiin gazar ni zakhiragaani shuukh zasgiin gazrig shiidveriig khyanakhgui gej namin gishuud ni yarij baisan, uls tur gej zavaan yum iimerkhuu pop nukhduud ikh yum baikh yum, ene khunii yariagaar Mongold namuud bus, uls tur bish ter shuukh gedeg gazar muu muukhai gol buruutan ni bolj taarsan

Avatar

zochin 2018-04-30 202.70.34.244

Orhon gej huuliin surguuli baidag ym uu.

Avatar

Зочин 2018-04-30 49.0.212.134

Нийгэмд хэлж чадахгүй байгаа зүйлсийг хэлж байгаад талархаж явдаг. Монголын заяа их. Нөгөө бурхинууд нь зоргийг нь мохоох гэж үзэх байх. Үнэнтэй ойр бсан хүн хэзээд дэмжлэгтэй бна. Худал хуурмаг булхай луйвар монголоос минь зайлаг.

Avatar

Байды 2018-04-30 27.123.212.134

Дүү минь шудрага үнэнээр ард олныхоо төлөө амьдрах сайхан олны сэтгэл зөв энерги чамайг болон үр хүүхдийг чинь ивээх болно

Avatar

зочин 2018-04-30

зөв газраа шүглээ чанга үлээж чих дөжиртөл үлээ ойрд үлээсэнгүй нөгөө шүүгчдийн асуудал яасан бэ асуудлыг гаргаад тэгээд чимээгүй болчих юмаа ингэхээрээл нотой ноцтой

Avatar

Зочин 2018-04-30 203.91.112.146

Mongoliin khugjild khamgiin tom gai bolj baigaa khuuliin baiguullaguud ter dotroo shuukhiin yalzraliig zorigtoi gargaj irsen gishuundee talarkhal ilerkhiilie\nMongol tsagdaajsan fashist uls bolj baigaag ch ene gishuun zorigtoi duugarsan iim zaluuchud l shudraga es togtoono olon iim gishuudtei bol ch ......

Avatar

МАН ын ГИШҮҮНИЙ ҮГ 2018-04-30 180.149.78.87

Манай намаас олон залуучууд их хуралд орсон тулдаа дээгүүрээ ямар муухай юм хийгддэгийг харж зоригтой хөдөлсөн тулдаа М.Энхболдын намд бугшуулсан 60 тэрбумын хөдлөлийг таслан зогсоож чадсанд намын гишүүний хувьд баярлаж явдаг . Хэрэв шинэчлэл хийх залуучууд ороогүй бол Бадамжунайгийн галзуурал бүр хэтэрч Эрдэнэтийн 49 хувийг 2 намын хэдхэн хувалзууд авах байсан шүү дээ. М.Энхболд үүнд үйлчилж байсан шүү дээ.Эдгээр залуучуудыг дэмжиж байгаа шүү МАН ын олон гишүүд ард чинь байгаа шүү.

Avatar

Зочин 2018-04-30 202.21.120.67

зөв хө харин энэ сайтад бичиг нь шүгэл үлээгч гэж доромжилсонтой санал нийлэхгүй

Avatar

Зочин 2018-04-30 64.119.18.190

Дэмжихгүй байхын аргагүй юм яриад байгаа залуу даа. Зүрх зориг нь мохолгүй улам хурцлагдаасай.

Avatar

Ээгий 2018-04-30

Юуны учир дуугархаа сайн мэддэг эрүүгийн хуулийг буцаахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн үр дүнд нь намын ах нар ялгүй болсон

Avatar

Zochin 2018-04-30 202.21.118.6

Uls turjij, namchirhaj balairahguigeer iimerhuu zuw zaluuchuudiig urmaar tejeej demjij baij bidnii hoicg ue garch irne shu gedgiig humuus oilgoosoi doo. Mash zuw duugarch bgaa zaluu shuu\n

Avatar

Зочин 2018-04-30 64.119.23.109

Ий залуус л Монголд хэрэгтэй байна.

Avatar

zochid 2018-04-30 77.190.64.51

demjij baina shudarga yosnii tuluu sain temtseerei mongoliin ard tumen chamd itgej baina

Avatar

Зочин 2018-04-30 202.131.225.197

zov zov zorigtoi

Avatar

Зочин 2018-04-30 64.119.26.54

Тун гайгүй залуу санагддаг. Хэт улстөржиж л болохгүй шүү. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-04-30

Талархал илэрхийлье. Тууштай ажиллахыг хүсье

Avatar

Зочин 2018-04-30 203.91.115.38

зоригтой мундаг залуу. Ажлаа мэдэж, ард тумний телее зориулж байгаад нь талархал илэрхийлье. Амжилт хусье.

Avatar

Зочин 2018-04-30 203.91.115.38

зоригтой мундаг залуу. Ажлаа мэдэж, ард тумний телее зориулж байгаад нь талархал илэрхийлье. Амжилт хусье.

Avatar

Зочин 2018-04-30 27.123.212.136

манай ангийн охиныг хүчиндээд баларсан [Хориотой Үг] бидний хэдэн залуусыг авдар архиар худалдаад авсан гар даа дараа н гишүүн болчээд огт танихгүй новшроод

Avatar

Зочин 2018-04-30 64.119.18.190

ЧИ ХЭДХЭН ШИЛ НАЙРКААНЫ Л ҮНЭТЭЙ АМЬТАН ЮМ ШИВ ДЭЭ.

Avatar

Зочин 2018-04-30 49.0.218.230

Хохьчинь

Avatar

Зочин 2018-04-30 202.131.243.190

Мундаг залуу ард түмний талд зогсдог

Avatar

Зочин 2018-04-30 66.181.185.68

Shudrara sain zaluu olon zaluust ulger duurialal bolooroi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж