Шөнийн цагаар такси нэрээр дээрэм хийдэг залуусыг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Шөнийн цагаар такси нэрээр дээрэм хийдэг залуусыг баривчиллаа

Шөнийн цагаар такси нэрээр дээрэм хийдэг залуусыг баривчиллаа

Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид “Приус”машин хулгайлж, улсын дугаар, өнгө үзэмжийг өөрчилж зардаг бүлэг залуусыг илрүүлжээ. Тэдгээр залуус Авто тээврийн газарт тухайн машины улсын дугаарыг солиулж, авто засварын газарт өнгө үзэмжийг нь өөрчлөн, засварлаж цааш нь худалдаалдаг сүлжээ бий болсныг мөрдөн байцаалтын явцад тогтоогоод байна. Одоогоор 30 гаруй авто машиныг хулгайлсан нь тогтоогджээ.

Мөн шөнийн цагаар такси үйлчилгээ үзүүлэх нэрээр иргэдийг айлган сүрдүүлж, дээрэмддэг этгээдүүдийг баривчилжээ. Тодруулбал, “Тоёото приус” маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинд суусан иргэдийг багажнаас хоёр этгээд гарч ирэн хутга тулгаж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэрэг гарсан аж. Тус гэмт этгээдүүдийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлж 2018 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдөр баривчилжээ.

Эл хэргийг Улаанбаатар хотод оршин суух хаягтай, өмнө нь ял шийтгэл эдэлж байсан 21-25 насны И, Б, Э нарын бүлэг үйлдсэн байна. Иймд иргэдэд найдвартай таксигаар үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж