“МИАТ” ТӨХК “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа | News.MN

“МИАТ” ТӨХК “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

“МИАТ” ТӨХК “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа

“МИАТ” ТӨХК “ТОП-100 ААН”-ээр дахин шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/ хамтран зохион байгуулдаг “ТОП-100 ААН”-ийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөө цогцолборт болж шилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад өргөмжлөл гардууллаа.

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК 2017 оны “ТОП-100 ААН” шалгаруулалтын 21 дүгээр байрт шалгарч, Гүйцэтгэх захирал Д.Баттөр цом, хүндэт өргөмжлөлийг гардан авлаа. МИАТ ТӨХК нь татвар болон нийгмийн даатгалын хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан амжилтаараа ийнхүү TOP-100 аж ахуйн нэгжээр шалгарсан байна. Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр TOP-100 аж ахуйн нэгжийг тодруулдаг уламжлалтай бөгөөд улсын эдийн засгийн хөгжилд оруулж буй бодит хувь нэмэр болон тухайн жилдээ төлсөн татвар, орлого ашиг, ажилчдын тоо зэрэг үзүүлэлтээр холбогдох яам агентлагуудаас санал авах зарчмаар шалгаруулдаг аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж