А.Нурлан финалд үлдлээ | News.MN

А.Нурлан финалд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

А.Нурлан финалд үлдлээ

А.Нурлан финалд үлдлээ

Олон улсын боксын холбооноос “А” зэрэглэлийн олон улсын тэмцээнийг Казахстаны Атырау хотод зохион байгуулж байна. Уг тэмцээнд Узбекстан, Кыргызстан, Иран, ОХУ, Казахстаны мужуудын шилдэг 100 гаруй боксчид 10 жинд өрсөлдөж байгаагаас Монголын дөрвөн боксчин оролцож байгаа талаар бид мэдээлсэн. Олон улсын боксын холбооны нэг одтой дасгалжуулагч, спортын мастер Х.Хайнарын удирдлага дор оролцож буй манай тамирчдаас гурав нь хүрэл медалийн болзол хангаж, мөнгөн медалийн төлөө тулалдах эрхийг аваад байсан юм. Тэгвэл 56 кг-ын жинд өрсөлдөж буй А.Нурлан өрсөлдөгчөө хожиж, алтан медалийн төлөө тулалдахаар шалгарлаа.

64 кг-ын жинд Э.Цэндбаатар Казахстаны боксчинд хожигдсон бол 69 кг-д Б.Сүххуяг мөн ялагдал хүлээж, цааш тоглох эрхийг авч чадаагүй байна. Хүрэл медалийн болзол хангаад байсан гурван тамирчнаас А.Нурлан финалд үлдэж Узбекистаны Кушкаров Абдулаевтай өнөөдөр тулалдана.  Тэмцээн маргааш өндөрлөнө. 

Монголын баг тамирчид Казахстаны Атырау хотод болж буй олон улсын тэмцээний дараа хоёр сарын хамтарсан бэлтгэл хийхээр болжээ. Энэ хугацаанд Алматы, Астана хотуудад болох цуврал тэмцээнд оролцох юм байна.

 

 

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

t67 2018-04-30 103.9.90.130

Нурлан түрүүлжээ, өмнө нь бас 2 түрүүлж байсан байх аа.

Avatar

Зочин 2018-04-30 27.123.214.106

Амжилт хүсье

Avatar

GanA 2018-04-30 66.181.182.236

Nurland bayar mhurgue yalaarai

Avatar

Зочин 2018-04-30 43.242.242.59

Сайн байна. Монгол Улсын шигшээгийн тамирчин гэдгээ харуулж чадаж баййгаад чин баяр хүргье. Чи алтан медаль авч чадна. Узбекийг нүдээд өг. Урагшаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж