АНУ, Тайвань хамтран “Интеровирусын оношлогоо” сургалтыг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

АНУ, Тайвань хамтран “Интеровирусын оношлогоо” сургалтыг зохион байгуулав

АНУ, Тайвань хамтран “Интеровирусын оношлогоо” сургалтыг зохион байгуулав

Бүс нутгийн болон улс орнуудын хүрээнд интеровирусын тархалтад авах арга хэмжээг нэмэгдүүлэх үүднээс АНУ болон Тайвань хоёр хамтран дөрөвдүгээр сарын 23-26-ны өдрүүдэд Тайбэй хотноо “Интеровирусын оношлогоо” олон улсын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Чуулга уулзалтад Монгол, Япон, Энэтхэг, Индонез, Австрали, Шинэ Зеланд гэх мэт 23 улс орны 200 гаруй халдварт өвчний эмч мэргэжилтнүүд төлөөлөгчдийг урьж интеровирусын дэгдэлтэд хяналт тавих улмаар лабораторийн оношлогоо шинжилгээ хэрхэн хийгдэх туршлагаасаа хуваалцав. Тайвань дахь Америкийн институтийн захирал Мэй Зиэн Хуа нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “АНУ болон Тайвань нь GCTF-р дамжуулан эмэгтэйчүүдийн чадварт мөн цахим эдийн засаг болон бүх нийтийн эрүүл мэндийн асуудлуудад чиглэсэн олон улсын сургалт семинарыг зохион байгуулж байна. Бид Тайвань бол чухал нэгэн түнш, мөн ардчиллын амжилтын нэгэн загвар болсон дэлхий нийтийн хүчийг түлхэх хөшүүрэг мөн хэмээн үзэж байна. Бидний өмнө олон улсын стратегийн томоохон асуудал тулгараад байгаа нь Тайванийн оролцоог бүх нийтээрээ дэмжин үнэт туршлагаас нь хуваалцах явдал юм” гэв.

 

Интеровирус нь 20-оод жилийн өмнө Тайваньд ихээр тархан аюулт байдалд хүрч байсан хэдий ч өнөөдөр Тайвань АНУ зэрэг бусад улс орон хамтын хүчээр хамтран ажилласны үр дүнд интеровирусын талаарх мэдээллийг нэмэгдүүлснээр Тайванийн зарим нэг хувийн хэвшлийн компаниудын дэмжлэгтэйээр тухайн вирусын эсрэг дархлаажуулалтын вакциныг албан ёсоор гарган авсан нь амжилттай хэрэгжсэн билээ. Иймд Тайванийг Олон улсын нийгмийн оролцоо болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад ажиглагчаар оролцуулах мөн техникийн зөвлөгөөнд оролцуулах саналаа АНУ тогтвортойгоор дэмжиж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн ДЭМБ-ын үйл ажиллагаанд Тайванийг оролцуулаагүйд туйлын сэтгэл хангалуун бус буйгаа илэрхийлээд, гэсэн хэдий ч Тайвань АНУ хоорондын эрүүл мэндийн харилцаа хамтын ажиллагааны олон талт асуудалд өргөжсөөр байгаагийн илрэл энэхүү сургалтад хамрагдагсдын оролцоо мөн хоёр талын хамтын ажиллагааны илэрхийлэл болж буйг илтгэж байна хэмээжээ.

Тайванийн ГХЯ-ны дэд сайд Ү Жи Жун хэлэхдээ энэ удаагийн сургалт семинарыг зохион байгуулсан нь Тайванийн хэрэгжүүлж буй халдварт өвчний тархалтын аюулаас хамгаалах аргачлалыг дэлхий нийтэд таниулах, мэдлэг боловсролоо хуваалцах, цаг үеийн мэдээллийг хил дамнасан интернет сүлжээгээр дамжуулан солилцсоноор сая бид ард иргэдээ аюулгүйгээр хамгаалан бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжин ажиллаж буйгаа илэрхийлсэн хэрэг боллоо гэв.

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж