Капитрон банк “ТОП 100” аж ахуй нэгжээр дахин тодорлоо | News.MN

Капитрон банк “ТОП 100” аж ахуй нэгжээр дахин тодорлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Капитрон банк “ТОП 100” аж ахуй нэгжээр дахин тодорлоо

Капитрон банк “ТОП 100” аж ахуй нэгжээр дахин тодорлоо

МҮХАҮТ, Монгол Улсын Засгийн Газартай хамтран жил бүр зохион байгуулдаг ‘ТОП 100’ аж ахуйн нэгжүүдийг шалгаруулах үйл ажиллагаа 2018 оны 4-р сарын 27-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Өргөө цогцолборт болж, шилдэг аж ахуй нэгж байгууллагуудыг өргөмжиллөө.

Монгол Улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахин биелүүлж, эдийн засгийн хөгжилд бүтээн байгуулалт, үндэсний үйлдвэрлэл, жижиг, дунд бизнесийг санхүүжүүлэхэд бодит хувь нэмрээ оруулсныг үнэлэн Капитрон банкийг 2017 оны “ТОП 100” аж ахуйн нэгжийн нэгээр дахин шалгаруулж, шилдгээр өргөмжиллөө.

Капитрон банкны хувьд 2016 оны шилдэг аж ахуй нэгжийн 69-д эрэмбэлэгдэж байсан бол энэ удаад өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж, 2017 оны шилдэг аж ахуй нэгжийн 50-д эрэмбэлэгдэн тус жагсаалтанд шалгарсан 7 банкны нэгээр тодорлоо.

“ТОП-100” аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Статистикийн Ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтарч, ажлын хэсэг байгуулан албан ёсны тоон үзүүлэлтэн дээр тулгуурлан шалгаруулдаг. Тухайлбал, Дотоодын ААН-үүдийн 2017 оны дүн мэдээнд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, Улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үзүүлэлтүүдийг чухалчлан тодруулдаг билээ.

Капитрон банк нь Монголын банкны салбарт 17 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай банк бөгөөд Монгол Улсын банк санхүүгийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулах 400 боловсон хүчин, 40 орчим салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагч нартаа улам бүр ойртуулан хүргэсээр байна.

Өөрчлөгдөн хөгжиж байгаа Капитрон банк нь 2017 онд харилцагчдад ойртож, тав тухтай үйлчилгээг хүргэх зорилгоор шинээр 5 тооцооны төвийг нээж, 4 салбарыг зах зээлд оновчтой байршилд шилжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээ болон мэдээлэл технологийн дэд бүтэц, инновацийн чиглэлээр томоохон шинэчлэлүүдийг хийснээс гадна Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийсэн “Активын чанарын үнэлгээ”-ний 5 үе шатыг амжилттай гүйцэтгэж, “Өөрийн хөрөнгийн хүрэлцээ хангалттай банк” гэсэн үнэлгээг PWC Олон улсын аудитын байгууллагаас авч баталгаажуулсан билээ. 

Капитрон банкинд итгэж, санхүүгийн хэрэгцээгээ даатган хамтран ажилладаг Эрхэм харилцагчид болон Капитрон банкны нийт ажилтнууддаа талархал илэрхийлье.

КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж