“Яг түүн  шиг 3” шоуны найман оролцогчидтой танилц

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

“Яг түүн  шиг 3” шоуны найман оролцогчидтой танилц

“Яг түүн  шиг 3” шоуны найман оролцогчидтой танилц

“Боловсрол суваг’ телевиз ‘Эндемол Шайн’ /Endemol shine/ групп хамтран ‘Яг түүн шиг’ шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ. Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн анхаарлыг хамгийн ихээр татдаг. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаар эхлэхэд тун ч бага хугацаа үлдээд байна.

Энэ жилийн шоунд оролцох найман оролцогчдыг дөрөвдүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн "Боловсрол суваг" телевизийн албан ёсны цахим хуудсаар нэг нэгээр нь зарлаж эхэлсэн.Оролцогчдын үзүүлбэр тавдугаар сарын 6-ны өдрийн 20:00 цагаас эхлэн үзэгчдийн хүртээл болох юм. Ингээд  “Яг түүн шиг-3” шоунд оролцох найман оролцогчдыг танилцуулж байна.

 Загвар өмсөгч,модель Ж.Энэрэл 

Эхний оролцогч бол загвар өмсөгч, модель Ж.Энэрэл. Түүний хувьд Нью Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн алхаж яваа амжилттай бүсгүй юм. Ж.Энэрэлийг модель учраас бусад хүмүүсээс илүү хувирах чадвартай гэж олон хүмүүс найдлага тавиад байгаа аж.

ДУУЧИН, АЯ ЗОХИОГЧ Б.НАЦАГДОРЖ

Хоёр дахь оролцогч  дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки.Түүний хувьд МУГЖ дуучин Б. Сарантуяа, МУГЖ Т. Ариунаа, Төрийн соёрхолт дуучин Д.Болд, Камертон, Киви хамтлаг, дуучин Ука, Б. Ангирмаа, А. Хишигдалай болон бусад уран бүтээлчдийн single дуунуудын аялгуу ба хөгжмийн найруулга дээр ажилласан авьяаслаг уран бүтээлч юм.

ЖҮЖИГЧИН, ДУУЧИН, БҮЖИГЧИН О.ТЭМҮҮЖИН

Гурав дахь оролцогч “Эмоци продакшн”-ийн жүжигчин, дуучин, бүжигчин О.Тэмүүжин буюу Тэмка. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны гол дүр, сэтгэлд хүрсэн дүр байхын төлөө оролцоно. Үзэгчдэд шал өөр харагдах Тэмка “Яг түүн шиг” шоуны тайзнаа бэлэн. “Яг түүн шиг” байхын тулд жүжигчин хүний мэргэжил давуу талтай гэж би хувьдаа бодож байгаа. Жүжигчин мэргэжлээр овоглож, уран бүтээлээ туурвиж байгаа хүний хувьд энэ шоунд өөрийгөө 100 хувь дайчилж, хичээж оролцоно” гэжээ.

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.СүндэрмаА

Дөрөв дахь оролцогч “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаа. Түүний хувьд фитнесс, усан сан, йог зэрэг зориулалтын клубүүдэд явах цаг зав, боломжгүй ажил хэрэгч бүсгүйчүүд, гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, төрсний дараах ээжүүдэд болон бусад эмэгтэйчүүдэд гэрийн нөхцөлд хийж болох дасгал хөдөлгөөнийг зааж эхлээд гурван жил болж байгаа юм.

жүжигчин  М.Цэрэндолгор

Тав дахь  оролцогчоор жүжигчин  М.Цэрэндолгорыг зарласан юм.Тэрбээр “Урлагийн олон салбарт хүч гэдэг гайхалтай, яг энэ боломжийг “Яг түүн шиг” шоу олгож байгаа. Өөрийгөө шинээр нээж, шинэ боломжуудыг мэдэрч шилдэг байхын төлөө эрмэлзэх болно. Тайз нь дээр чи бол “Яг түүн шиг” гэдэг үгийг сонсох оролцогч байхад бэлэн байна” гэв. Түүнийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Г.Ундармаагийн 2015 онд найруулж үзэгчдийн хүртээл болгосон “Тютю” уран сайхны киноны гол дүр Алимаагийн дүрийг бүтээснээр нь олон хүн мэднэ.

жүжигчин, дуучин Ч.Очгэрэл

Зургаа дахь  оролцогчоор Содура киноны гол дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, дуучин Ч.Очгэрэлийг зарлалаа. Түүний хувьд “Universe best songs 2011” наадмын шилдэг оролцогч, “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээр хүмүүс мэднэ. Тэрбээр “Үзэгчдийг байлдан дагуулсан шоуны шилдэг найман оролцогчийн нэг болсондоо баяртай байна. Энэ нэр төрийг унагалгүй цаашид шоуны шинэ өнгө төрх байна гэдгээ амлаж байна” гэв.

“A-Sound” хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэн

Долоо дахь оролцогч “A-Sound” хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэн. Тэрбээр ”Дуу дуулах чадвар маань энэхүү шоунд оролцоход давуу тал болон гэж бодож байна. Мөн тайз, нүүр хувиргалт, бүжиг тайзны гэрэл бүгд нийлээд энэхүү шоуг маш сонирхолтой болгон гэдэгт итгэлтэй байна.Үзэгчид жинхэнэ шоу, цэвэр өрсөлдөөн, халуун дулаан уур амьсгалыг бэлэглэхэд бэлэн байна” гэв.

ЗАГВАР ӨМСӨГЧ О.БИЛГҮҮН 

Шоуны хамгийн сүүлийн оролцогч болох найм дахь оролцогчоор Азийн топ модель шалгаруулах олон улсын уралдааны гран при шагналт, загвар өмсөгч, VR хамтлагийн гишүүн О.Билгүүнийг зарласан юм. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ‘Миний бие “Яг түүн шиг” шоуны  найм дахь оролцогч болон зарлагдаж байна. Ийм том шоунд оролцох болсондоо туйлын их баяртай байгаагаа илэрхийлмээр байна. Нийт бусад  долоон оролцогчид болон “Боловсрол” телевизийн хамт олон бусад уран бүтээлчид, арын албаныхан, ивээн тэтгэгч байгууллагууддаа амжилт хүсье! Хичээх болно” хэмээжээ.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж