Надал ээлжит түрүүгээ хүртлээ | News.MN

Надал ээлжит түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Надал ээлжит түрүүгээ хүртлээ

Надал ээлжит түрүүгээ хүртлээ

Испанийн Барселона хотноо талбайн теннисний АТР-н Барселоны нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө. Шороон гадаргуутай талбайд болдог тус тэмцээний шигшээд тус тэмцээний 10 удаагийн аварга, нутгийн тамирчин Р.Надал болон Грекийн 19 настай залуу тамирчин С.Циципас нар шалгарсан бөгөөд нэг цаг 17 минут үргэлжилсэн тоглолтонд Р.Надал өрсөлдөгчөө 6-2, 6-1 харьцаатай буулгаж авснаар тэмцээний аваргаар тодорлоо.

Р.Надалын хувьд энэ он гарсаар шороон гадаргуутай талбайд зохиогдож буй хоёр тэмцээнд оролцохдоо хоёуланд нь түрүүлж байна. Тэрээр хэдхэн хоногийн өмнө Монте-Карло мастерс тэмцээнд түрүүлээд байсан юм.

Б.БЯМБАБАЯР

 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-30

Dahiad French Open iig gusah n dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж