Хоёр удаа цаг сунгаж Нэшвилл ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Хоёр удаа цаг сунгаж Нэшвилл ялалт байгууллаа

Хоёр удаа цаг сунгаж Нэшвилл ялалт байгууллаа

Хамгаалалтаараа лигтээ шилдэгт тооцогдож, энэ жил стэнлийн цомыг хүртэж болох гол фаворит багийн нэг Нэшвилл Предаторс баг талбай дээрээ Виннипег Жетс багийн эсрэг цувралын хоёр дахь тоглолтонд ялалт байгуулж цувралын харьцааг тэнцүүлсэн сонирхолтой тоглолт боллоо. Энэ цуврал Нэшвилл Предаторс багийн хувьд тун амаргүй болж байгаа бөгөөд эхний тоглолтонд хожигдсон бол өнөө өглөө К.Фиалагийн гоолоор ялалт байгуулж чадсан байна.

Хоёр багийн тоглолтын үндсэн цагт нийт найман гоол орсон. Виннипег Жетсээс М.Шайфли, талбайн эзэн Нэшвиллээс Р.Йохансен нар тус бүр хоёр гоол оруулсан. Тоглолтын үе тус бүр дээр ээлжлэн оноогоор ээлжлэн тэргүүлж байсан ч нэмэлт цаг сунгасан ч гоол ороогүй. Ингээд хоёр дахь удаагаа цаг сунгахад К.Фиала хожлын гоол оруулснаар баг нь өрсөлдөгчөө 5-4 харьцаатай хожиж цувралын эхний хожлоо байгуулж байна. Хоёр багийн цувралын дараагийн тоглолт Виннипег Жетс багийн талбайд болно.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж