Статистикийн улсын III олимпиад эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Статистикийн улсын III олимпиад эхэллээ

Статистикийн улсын III олимпиад эхэллээ

Монгол Улс дээд боловсролтой Статистикийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулиас Үндэсний Статистикийн Хороотой хамтран Статистикийн Улсын олимпиадыг анх 2011 оноос уламжлал болгон зохион байгуулсан. Энэхүү олимпиад нь их, дээд сургуулийн оюутнуудын дундах статистикийн шинжлэх ухааны суурь мэдлэг, түүнийг практикт хэрэглэх чадварыг сорих, бие даан суралцах болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, статистикийг гүнзгийрүүлэн судлах сонирхлыг урамшуулан дэмжих, их, дээд сургуулиудын статистикийн хөтөлбөр, хичээлүүдийн агуулгыг боловсронгуй болгож, сайжруулахад хувь нэмэр оруулах зорилготой юм.

Өнөөдөр /2018.04.28/ Статистикийн улсын III олимпиад МУИС-ийн Номын санд эхэллээ. Энэ удаагийн олимпиадад МУИС, ШУТИС, СЭЗИС, ХААИС, Батлан хамгаалах их сургууль, Хүмүүнлэг, Их засаг, Мандах бүртгэл зэрэг 10 гаруй их, дээд сургуулийн 150 гаруй оюутан мэдлэг, чадвараа сорьж байгаа юм байна.

Олимпиадыг нээж МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг үг хэлэн, Үндэсний Статистикийн Хорооны дарга А.Ариунзаяа, Монгол Улсын гавьяат багш, проф. Г.Элдэв-Очир нар оролцогчдод хандан мэндчилгээ дэвшүүлэв.

Монгол Улс дээд боловсролтой Статистикийн мэргэжилтэнг МУИС-ийг түшиглэн 1964 оноос тасралтгүй бэлтгэж ирсэн бөгөөд 1500 орчим төгсөгчид нь улс орны өнцөг булан бүрт статистикийн байгууллагууд болон эдийн засаг, бизнесийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсад 100 гаруй их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа ч статистикийн сургалт, судалгаа МУИС-ийг голлон түшиглэсэн хэвээр байна.

Эх сурвалж: news.num.edu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж