МУИС: Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

МУИС: Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

МУИС: Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Өнөөдөр /2018.04.25/ Монгол Улсын Их Сургууль Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газартай хамтран ажиллах гэрээг байгууллаа. Тус үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар болон бусад удирдлагууд, Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн, холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцов.

МУИС нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг түүчээлэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газраас холбогдох сургалт, зөвлөмж авах талаар гэрээ үзэглэх ёслолын үеэр зөвшилцлөө.

Эх сурвалж: news.num.edu.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж