Өнгөрсөн амралтын өдрүүдэд архидан согтуурсны улмаас төрсөн ахынхаа аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, 2018 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 20.00 цагийн орчимд Баянгол дүүрэгт оршин суух 47 настай эрэгтэй Э нь гаднын нөлөөтэй амиа алдсан байжээ.
Уг хэргийг талийгаачийн төрсөн дүү 39 настай эрэгтэй А гэгч нь согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож үйлдсэн болохыг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Одоогоор уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн энэ он гарсаар нийслэлийн хэмжээнд бусдын амь насыг санаатайгаар хөнөөсөн гэмт хэрэг 30 бүртгэгджээ.
Э.Ариун