“Өөрийгөө ялах” марафон амжилттай боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

“Өөрийгөө ялах” марафон амжилттай боллоо

“Өөрийгөө ялах” марафон амжилттай боллоо

Иргэдийн дунд идэвхтэй хөдөлгөөнд суурилсан эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, биеийн тамир, спортоор хичээллэх идэвх санаачилгыг дэмжих зорилгоор Дархан-Уул аймагт “Өөрийгөө ялах” бүх нийтийн марафон гүйлт амжилттай зохион байгуулагдлаа. УИХ-ын  гишүүн Б.Жавхлангийн дэмжлэгтэйгээр 14 дэх жилдээ зохион байгуулагдсан тус марафонд оролцохоор Улаанбаатар, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг 10 аймаг, хотоос 1100 гаруй тамирчид зорин ирсэн бөгөөд холын зайд 21, богинын зайд дөрвөн км замыг туулж өрсөлдсөн юм. Цаг агаарын хувьд тэсвэр тэвчээр шаардсан, тамирчдын хувьд жинхэнэ сорилт болсон гэдгийг оролцсон хүмүүс хэлж байлаа.

Гүйлтийн явцад гүйгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахаар Дархан-Уул аймгийн Эрүү мэндийн нэгдсэн эмнэлгийн эмч нар ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулан Замын цагдаагийн газраас маршрутын дагуу хамгаалалт гаргаж ажилласан байна. Тэмцээнд түрүүлсэн 17-оос доош, 18-49, 50-аас дээш насны ангиллаар эрэгтэй, эмэгтэй эхний гурван байрын нийт 30 тамирчныг УИХ-ын гишүүн Б.Жавхлан алт, мөнгө, хүрэл медаль, цом, дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулсан юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж