Х.Өлзий-Орших: Эмч, сувилагчдын цалинг 7-49 хувь нэмнэ | News.MN

Х.Өлзий-Орших: Эмч, сувилагчдын цалинг 7-49 хувь нэмнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Х.Өлзий-Орших: Эмч, сувилагчдын цалинг 7-49 хувь нэмнэ

Х.Өлзий-Орших: Эмч, сувилагчдын цалинг 7-49 хувь нэмнэ

Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Х.Өлзий-Оршихоос цалингийн нэмэгдлийн талаар тодрууллаа.


-Эмч, сувилагчдын цалинг нэмэх судалгааг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ЭМЯ хамтран багагүй хугацаанд хийлээ. Ямар үр дүнд хүрсэн бэ?

-Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эрүүл мэндийн ажилтны цалин хөлсний тогтолцоог боловсронгуй болгох, ажлын ачааллын дүн, ур чадварт суурилсан тогтолцоог нэвтрүүлэх зорилтыг тусгасан. Энэ зорилтыг улсын хэмжээнд хөдөлмөрийн цалин хөлсний бодлогыг хариуцдаг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ахлан, ЭМЯ хамтарч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны үнэлгээг зохион байгуулсан.

Үүний дүнд сувилагч нарын болон нийт эрүүл мэндийн ажилтны албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэгдсэн. Ангилал зэрэглэлтэй холбоотойгоор цалин хөлс тогтоогддог. Шинэчлэгдсэн үнэлгээний үр дүнг аваад үзэхэд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолоор батлагдсан ангилал зэрэглэлээр бүх сувилагч ижилхэн ТҮЭМ-II гэсэн ангиллаар цалинжаад явдаг. Харин шинэчилж байгаа цалин хөлсний сүлжээгээр бүх сувилагч зэрэглэл ахиж байгаа, дээд тал нь таван зэрэглэл ахиж, ТҮЭМ-VII гэсэн зэрэглэлд очиж байна.

-Цалинг нэмэхэд өөр юу шаардлагатай байгаа вэ?

-Энэ удаа бүх сувилагчийн ажлын байр, албан тушаалын ангилал зэрэглэл өсч байгааг хариуцлагатайгаар хэлье. Тиймээс бүх сувилагч нарын цалин хөлс нэмэгдэнэ. Мөн энэ үнэлгээг хийснээр эрүүл мэндийн салбарын бүх эмч, ажиллагсдын цалин хөлс 7-49 хувь нэмэгдэхээр байгаа. Нийт 62.1 тэрбум төгрөг жилдээ шаардлагатай болно. Үйл ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Эх сурвалж: ‘Зууны мэдээ’ сонин

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-04-30 66.181.191.129

baga tsalintai emch,emnelgiin ajiltnuud chin ajil mergejlee ashiglan irgedee shulj hiij baigaa ajlaa orlogiin eh uusver gej hardag bolson baina.Bugd MRI bichne, bugd unetei shinjilgee hiilgehiig shaardana, ter buhneer davkhar bizness hiij baina gej hardag, Ene nertertei geh ahmad emch nar huvidaa emnelgtei bol terendee ajilla,tetgevert garahdaa been mungeulsaas avah sanaatai zaluuchuudad bitgii gai bolood suugaad bai

Avatar

Зочин 2018-04-30 124.158.112.3

Ta uvchinuu onoshluulahiin tuld unetei shinjilgee geed baigaagaa hiilgeh estoi baidgiin teneg min. Gadaadiin uls orond ter chin echo hiidegtei adil harin daatgalaasaa mongo n ordog baih. tegeed unetei geed hiihgui bol daraa n uvchin garch irvel onoshloogui gene. uentei shinjilgee ugmuurgui bval emnelegt b** ir

Avatar

зочин 2018-04-30 59.153.112.145

100 хувь нэмэх хэрэгтэй юм байна лээ үнэхээр хүнд нөхцөлд ялангуяа сэхээн амьдруулах тасгийн эмч,сувилагч,асрагч нарын цалинг 200 хувь ч нэмэх хэрэгтэй санагдсан.

Avatar

Зочин 2018-04-30 103.26.194.99

ШАААЖУУГААМ

Avatar

Зочин 2018-04-30

Төрийн үйлчилгээ гэх дээр ганц эмч байдаггүй шүү дээ. Бүх төрийн албан хаагчид тэр дотроо үйлчилгээний албан хаагчдын цалингийн системийг нэг бүр авч үзэж шийдвэр гаргахгүй бол дан ганц эмнэлэг гэж хязгаарлалт хийж болохгүй. Энэ худлаа.Эмч сувилагч нарын шаардлагаас айхдаа хуурч амьсгаа авч байгаа юм байх даа.

Avatar

Зочин 2018-04-30 202.21.103.18

нэмснийхээ дараа нийтлээсэй билээ. нэмчлээ гээд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж