Вашингтон Капиталс цувралыг тэнцүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Вашингтон Капиталс цувралыг тэнцүүллээ

Вашингтон Капиталс цувралыг тэнцүүллээ

NHL-н плэй-оффын хоёрдугаар шатанд таарсан ривал тоглолт болох Питтсбург Пингвинс болон Вашингтон Капиталс багуудын цувралын хоёр дахь тоглолт урьд шөнө боллоо. Вашингтон Капиталс багийн талбайд болсон тоглолтонд талбайн эзэд өрсөлдөгчөө 4-1 харьцаатай хожсон байна. Энэ өдөр талбайн эздээс А.Овечкин, Я.Врана нар эхний үед гоол оруулсан бол хоёрдугаар үед Б.Коннолли, шийдвэрлэх гуравдугаар үед Н.Бёкстрём гоолдсон бол зочдоос К.Летанг тоглолтын хоёрдугаар үед оруулсан.

Хоёр багийн цувралын эхний хоёр тоглолт Вашингтон Капиталс багийн талбайд болж байгаа бөгөөд эхний тоглолтонд зочин баг Питтсбург Пингвинс баг хожоод байсан юм. Иймд хожигдох эрхгүй тоглолтонд талбайн эзэд тун сайн тоглож ялалт байгуулж чадлаа. Ингэснээр хоёр багийн цувралын харьцаа 1-1 болж, дараагийн хоёр тоглолт Питтсбург Пингвинс багийн талбай руу шилжиж байна.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж