Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгчийн ажлын алба өчигдөр “Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ оны тавдугаар сард цөмийн туршилтын талбайгаа хаахаар боллоо. Уг үйл явдлын ил тод байдлыг хангахын тулд Өмнөд Солонгос болон Америкийн Нэгдсэн Улсын сэтгүүлчид болон мэргэжилтнүүдийг урихаар болсон” талаар мэдэгдлээ. Түүнчлэн хоёр Солонгосын уулзалтын үеэр Ким жон Ун хэлэхдээ ‘Нэгэнт Америкийн Нэгдсэн Улстай хийх уулзалт яригдаж эхэлсэн энэ үед Өмнөд Солонгос болон АНУ-ын эсрэг цөмийн бөмбөг ашиглах хүн биш гэдгийг маань АНУ мэдэх нь зүйтэй хэмээн дурдсаныг ч ерөнхийлөгч Мун Жэ Иний хэвлэлийн төлөөлөгч уламжилсан байна. Ким Жон Ун болон Доналд Трамп нарын уулзалт ойрын 3-4 долоо хоногийн дотор болохоор товлогдоод байгаа юм.
Дашрамд дурдахад, Хойд Солонгос улс 2015 онд цагийн бүсээ нэг цаг гучин минутаар ухрааж байсныг буцааж, Өмнөд Солонгостой ижил цагийн бүс рүү шилжих шийдвэр гаргасан байна. Учир нь, хоёр Солонгосын уулзалт болсон Энхтайвны ордонд байрлуулсан Пхеньян болон Сөүлийн цаг зөрж явж буйг харах нь Ким Жон Унд хүнд байсан бөгөөд “Эхлээд хоёр Солонгосын цагийн бүсийг нэгтгэцгээе” хэмээн хэлснийг дэлхийн хэвлэл мэдээллүүд онцолжээ.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CNN