Оросын хүүхэлдэйн кино олон улсад өрсөлдөж чадна гэв | News.MN

Оросын хүүхэлдэйн кино олон улсад өрсөлдөж чадна гэв

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Оросын хүүхэлдэйн кино олон улсад өрсөлдөж чадна гэв

Оросын хүүхэлдэйн кино олон улсад өрсөлдөж чадна гэв

Оросын хүүхэлдэйн кино олон улсад өрсөлдөх чадвартай, энэ салбарын бүтээгдэхүүнийг экспортын бүтээгдэхүүн хэмээн үзэж байгаагаа “Союзмультфильм”-ийн захирал Юлиана Слащева РИА Новости-д хэлсэн байна.

Оросын хүүхэлдэйн киноны салбарынхан ойрын ирээдүйдээ экспортод гаргах киноныхоо тоог гурав дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд экспортод гарсан Оросын киноны тоо 43-аас 62 болж нэмэгджээ. Эдгээр киноны кассын орлого дөрөв дахин өсч 11 саяас 44 сая ам.доллар болсон байна. “Оросын хүүхэлдэйн кино экспортын өрсөлдөхүйц бүтээгдэхүүн болно гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэвэл хүүхэлдэйн киноны хэл хэнд ч, хаана ч ойлгомжтой байдаг” хэмээн Слащева онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-30 99.203.14.32

Путины бид нарыг сонсохгүй байсан одоо та нар сонсцгоо гэж байгаад л үзүүлдэг аймаар аймаар мультфилмүүд үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж