“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт эхэллээ

“Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын яамтай хамтран зохион байгуулж буй “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” сургалт өнөөдөр Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд эхэллээ.

Сургалтанд ОБЕГ, НОБГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүд болон дүүргүүдийн засаг даргын тамгын газрын нийт 50 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтын нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Ази, Номхон далайн бүсийн төвийн Зүүн хойд Азийн бүс нутгийн Дэлхийн боловсрол, сургалтын төвийн хөтөлбөрийн ажилтан Ана Кристина Торланд болон Нийслэлийн засаг даргын орлогч П.Баярхүү нарын албаны хүмүүс оролцсон юм.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс хот суурин газрын гамшгийн эрсдэлийг бууруулж, тогтвортой хөгжлийг хангах зорилго бүхий “ Гамшигт тэсвэртэй аюулгүй, хот” хөтөлбөрийг бүрэн дэмжиж бүх аймгийн төв, хотуудаа нэгтгэсэн Азийн анхны орон болсон. Ингэснээр хот, суурин газрын иргэдийн аюулгүй байдлыг хангахад том нөлөө үзүүлэхээс гадна гамшгаас хамгаалах чадавхыг сайжруулах, эрсдэлийг бууруулах, гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд томоохон дэмжлэг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Сургалтаар хотуудын гамшгийг тэсвэрлэх чадавхыг үнэлэх онооны аргад суралцах, тус арга дээр үндэслэн гамшигт тэсвэртэй байдлыг хэрхэн сайжруулах талаар харилцан мэдээлэл солилцож, бүлгээр ажиллах юм. Сургалт маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж