649 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ | News.MN

649 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

649 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ

649 жолоочид торгуулийн арга хэмжээ авчээ

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад дүрэм зөрчин зогсч байгаа зөрчлийг таслан зогсоох, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, нийтийн тээврийн хэрэгслийн хурдан шуурхай зорчих нөхцөлийг бүрдүүлэх, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна.

Замын хөдөлгөөний дүрмийн 11.5.в/чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд)  автобусны зогсоолд зогсч хөдөлгөөнд нь саад болсон тохиолдолд “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль”-ийн 43.2-д заасныг үндэслэн нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээ /24000 төгрөг/-ээр торгох шийтгэл оногдуулдаг.

Шалгалтын хүрээнд 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар  нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолд автомашинаа байршуулж саад учруулсан 649 жолоочид 12.980.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцож Замын хөдөлгөөний Удирдлагын төв рүү шилжүүлэн гэрийн хаягаар торгуулийн хуудас хүргүүлэх арга хэмжээг аваад байна.

Иймд жолооч та бүхэн нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолуудад замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохгүй байх, зөвхөн зориулалтын зогсоолд автомашинаа зогсоож, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг анхааруулж байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-30 202.21.105.13

сайн торгох арга хэмжээ авахгүй бол дуртай газраа зогсох нь хэрээс хэтэрлээ.

Avatar

Зочин 2018-04-30 202.179.24.47

Машин улсын дугаартай байх ёстой юу эсвэл бүгдээрээ тоо үсэгнийх нь будгийг арилгах ёстой юм болов уу, зарим нэг нь урсгал сөрөж давхих эрхтэй юу эсвэл бүгдээрээ урсгал сөрөөд, эгнээ байраа буруу эзлээд давхиад байх ёстой юу Зохицуулагч нараа

Avatar

Зочин 2018-04-30 43.228.131.45

Авилгачид зогсоолоо шийдчээд дараа нь торгоочээ ХАР ХҮН ДҮРСТЭЙ АВИЛГАЧ МАЛНУУДАА

Avatar

Зочин 2018-04-30 202.21.112.2

зогсоолоо нэммээр юм олигтоо зонсоолтоо юм шиг торгохоо түрүүнд барих юм с**, зогсоолоо хаачин байгууллагийн машин зогсон гэнэ гинжэл чинь төлбөр авна машинаа хаана тавих вээ агаар дээрүү зонсоолоо шийдээд дараа нь торгохоо бодмоор юм

Avatar

Зочин 2018-04-30 115.187.88.12

Ene zamiin tsagdaa garts arga khemjee avaad, naad yavgan zorchigch jolooch nartaa arga khemjee avaachee!!!! Gartsaar ch garch bolokhgui mashinuud n dairch alchikh geed, tegeed kheden oyutan, khugshgchuud gartsgui gazraar guij dairuulchikh geed ikh khetsuu bna shuu!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж