14 настай хүү ахуйн газ үнэртэж, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

14 настай хүү ахуйн газ үнэртэж, амиа алджээ

14 настай хүү ахуйн газ үнэртэж, амиа алджээ

Өсвөр насны хүүхдүүд ахуйн хэрэглээний газ үнэртэн мансуурсан тохиолдол цагдаагийн байгууллагад цөөнгүй бүртгэгджээ. Тодруулбал, өнгөрсөн баасан  гарагт нийслэлд насанд хүрээгүй хоёр хүүхэд ахуйн газ хэрэглэж байгаад нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Амиа алдсан 14 настай хүү газ үнэрлэж байгаад газар дээрээ амь насаа алдсан бөгөөд одоогоор уг хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд 32259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс насанд хүрээгүй хүүхэд үйлдсэн гэмт хэрэг 948 байгаа нь нийт гэмт хэргийн 2.9 хувийг эзэлжээ. Мөн хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгдсэн нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байгаа юм. Иймд цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд өсвөр насны үр хүүхдүүддээ цаг гаргаж, тэдэнд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж