Англи улсын шигшээ баг | News.MN

Англи улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

Англи улсын шигшээ баг

Англи улсын шигшээ баг

  • Дасгалжуулагч: Гартет Саутгейт
  • Багийн ахлагч: Одоогоор тодорхойгүй
  • Шигшээ багтаа хамгийн олон тоглосон: Петер Шилтон 125 тоглолт
  • Шигшээ багтаа хамгийн олон гоол оруулсан: Уэйн Рүүни 53 гоол
  • ФИФА-н чансаа: 2018 оны дөрөвдүгээр сарын байдлаар 13
  • ДАШТ-нд оролцсон тоо: 14 удаа оролцож 1930, 1934, 1938, 1974, 1978, 1994 онд оролцоогүй.
  • ДАШТ-нд үзүүлсэн амжилт: 1966 онд алтан медаль хүртсэн

Москва хүрэх замд:

ДАШТ-нд үргэлж азгүйтдэг гэх Английн шигшээ баг сорилыг тун амжилттай давж Европын бүсээс F хэсгээс ганцаараа нэг ч хожигдолгүй Оросыг зорих эрхээ авсан. Европын бүсийн F хэсэгт Шотланд болон Словений шигшээ багуудтай тэнцэж найман хожилтой хэсгээ тэргүүлсэн. Хэдийгээр Английн багтсан хэсэг тийм ч хүчирхэг багууд биш боловч сонгон шалгаруулалтын дараах нөхөрсөг тоглолтуудаа тун боломжийн хийгээд байна. Герман, Бразил болон Италитай хийсэн нөхөрсөг тоглолтонд тэнцэж, Нидерландыг талбайд нь буулгаж авсан. Английн шигшээ багийн ДАШТ-ний өмнөх “бие халаалт”  тун боломжийн болж байгаа.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Дасгалжуулагч Г.Саутгейтэд залуу хагас хамгаалагч А.Окслейд-Чембейрлэйныг бэртлийн улмаас алдсан нь нэлээд асуудал үүсгээд байгаа. Ливерпүүл клубын хагас хамгаалагч Чембогийн хувьд Английн шигшээ багийн баттай гарааны тоглогч болоод байсан юм. Мөн дээр нь А.Лалланагийн бэртэл ч гэсэн шигшээ багтаа багтаж Оросыг зорих боломжийг нь бараг л үгүй хийгээд байна. Ямартаа ч Г.Саутгейт дасгалжуулагчийн мэдэлд дараах тоглогчид байна.

Хаалгач: Ж.Харт (Вест Хэм Юнайтед), Ж.Бутланд (Стоук Сити), Ф.Форстер (Саутхэмптон), Т.Хейтон (Бөрнли), Ж.Пикфорд (Эвертон). Английн шигшээ баг үеийн үед хаалгачийн асуудалтай байсаар ирсэн. Одоо ч гэсэн номер нэг хаалгач хэн байх нь асуудалтай хэвээр л байна. Ж.Хартын хувьд номер нэг сонголт байх нь ч эргэлзээтэй байгаа бөгөөд дундаж клубтээ баттай гарааны эрхийг ч авч чадаагүй байгаа.

Хамгаалагч: Г.Кэхилл (Челси), К.Уокер (Манчестер Сити), К.Смоллинг (Манчестер Юнайтед), Ж.Стоунс (Манчестер Сити), Ф.Жонс (Манчестер Юнайтед), Р.Бертранд (Саутхэмптон), Д.Росе (Тоттенхэм Хотспур), Н.Клайн (Ливерпүүл), К.Триппейр (Тоттенхэм Хотспур), Х.Магуэре (Лейстер Сити), Ж.Гомез (Ливерпүүл), М.Кейне (Эвертон), Б.Гибсон (Миддлсбро). Челси клубын Г.Кэхилл уг нь шигшээ багийн ахлагчийн үүргийг хүлээн авсан ч тогтвортой тоглолт үзүүлж чадахгүй байгаа. Ялангуяа клубтээ гараанд гарч чадахгүй байгаа учраас шигшээ багийнхаа төвийн хамгаалалтанд тэргүүн сонголт байх нь эргэлзээтэй болоод байгаа. Иймд Манчестер хотын хоёр клубуудын хамгаалагчид шигшээ багийнхаа хамгаалалтыг хариуцах болов уу.

Хагас хамгаалагч: Ж.Хендерсон (Ливерпүүл), Ж.Уилшер (Арсенал), Э.Янг (Манчестер Юнайтед), Э.Дайер (Тоттенхэм Хотспур), Р.Стэрлинг (Манчестер Сити), Ж.Лингард (Манчестер Юнайтед), Д.Алли (Тоттенхэм Хотспур), Ж.Ливермуре (Вест Бромич Альбион), Ф.Дельф (Манчестер Сити). Английн шигшээ багт А.Лаллана болон А.Окслейд-Чемберлайн нар гэмтэл авсан нь дундын шугаманд үлэмж хүч сулруулж байна. Харин Арсенал клубын Ж.Уилшер энэ улиралд форм сайтай байгаа, мөн шигшээ багийн ахлагч болох өндөр магадлалтай Ж.Хендерсон ч шигшээ багийнхаа талбайн төвийг хариуцах байх.

Довтлогч: Ж.Дефо (Борнмут), Д.Уэлбек (Арсенал), Д.Старриж (Вест Бромич Альбион), Х.Кейн (Тоттенхэм Хотспур), Ж.Варди (Лейстер Сити), М.Рашфорд (Манчестер Юнайтед). Сүүлийн үед ахмад довтлогч Ж.Дефо шигшээ багийн хамтаар Орос явж магадгүй талаар яригдаж эхэлжээ. Уг нь Английн шигшээ баг яг одоогоор довтлогчийн хувьд асуудалгүй. Английн шигшээд Х.Кейн хэмээх Европын төдийгүй дэлхийд шилдэгт тооцогдох довтлогч байна. Мөн Ж.Варди анхны бөгөөд сүүлийн удаагаа шигшээ багийн хамтаар ДАШТ-нд оролцох бол М.Рашфорд хэмээх авъяаслаг залуу довтлогч шигшээ багтайгаа Оросод ирнэ.

ДАШТ-ний хэсэг:

Английн шигшээ баг ДАШТ-ний G хэсэгт Бельги, Панам болон Тунисын шигшээ багуудтай нэг хэсэгт багтсан. Хэсгийн хамгийн эвгүй өрсөлдөгч бол Бельгийн шигшээ баг юм. Гэхдээ энэ хэсэгт нэг болон хоёрдугаарт гарах нь тийм ч их ялаагүй болов уу. Учир нь энэ хэсгийн багуудыг ДАШТ-ний хамгийн хөнгөхөн хэсэг болох Н хэсгийн багуудтай тоглоно. Иймд Английн шигшээ баг дунд шөвөгт хүрэх боломж байгаа.

Багийн түлхүүр тоглогч:

Мэдээж довтлогч Х.Кейн байх болно. Гэхдээ түүнээс илүүтэй Манчестер Юнайтед клубын 20 настай залуу довтлогч М.Рашфорд олон хүний анхаарлын төвд байх болов уу. Энэ удаагийн ДАШТ-нд гялалзах залуу тоглогчийн нэг бол зүй ёсоор М.Рашфорд байна.

Б.БЯМБАБАЯР

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-30 203.91.115.38

А.Арнолд бга шүү

Avatar

Уншигч 2018-04-30 66.181.161.115

Энэ одоо дашт-ий өмнөх анализ юм байх даа. Чааваас гэж

Avatar

САЙН ТОГЛОГЧ БАЙХ НЭГ ХЭРЭГ. ХАРИН БАГ БОЛОХ ... 2018-04-30 122.201.21.72

Сайн тоглогчидтой байсан ч баг болж тоглож чаддаггүй гэм дэлхийн аваргаар их гардаг юм. Жишээ нь Мессигийн үеийн Аргентины шигшээ. Английн дээд лигт гадны маш олон тоглогч тоглодог. Энэ нь өөрийнх нь залуу тоглогчдыг шахах үндэс болдог талтай. Мөн энэ нь нэг багт хамт тоглодог тоглогчдыг түшсэн шигшээ баг бүрдүүлж чадахгүйд хүргэдэг.Жишээ нь Герман гэхэд Мюнхен Баварийг л түшсэн шигшээ бүрдүүлэх байх. Англид тийм боломж хомсдоо. Ахмад хөгжөөн дэмжигчийн бодол ийм байна.

Avatar

Dandar 2018-04-30 202.131.225.150

Dandaa l azguitej bdii shd. Belgi-d gusuulaad Tunis panamtai tsentsej hesgeesee garch chadku bj medeheer siihgui garud shu England

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж