“ТОП-100” аж ахуй нэгжээр 13 дахь удаагаа “Алтан жолоо трэйд” ХХК шалгарлаа | News.MN

“ТОП-100” аж ахуй нэгжээр 13 дахь удаагаа “Алтан жолоо трэйд” ХХК шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

“ТОП-100” аж ахуй нэгжээр 13 дахь удаагаа “Алтан жолоо трэйд” ХХК шалгарлаа

“ТОП-100” аж ахуй нэгжээр 13 дахь удаагаа “Алтан жолоо трэйд” ХХК шалгарлаа

Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2017 оны “ТОП-100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа 04 дүгээр сарын 27-нд амжилттай зохион байгуулагдлаа.

“Алтан жолоо трэйд” ХХК нь энэ жил 13 дахь удаагаа Монгол улсын ТОП-100 аж ахуй нэгжид шалгарлаа.  

“Алтан жолоо” группийн “Алтан жолоо трэйд” ХХК нь “Сансар” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд өдгөө 25 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. “Сансар” сүлжээ дэлгүүр нь дунд хугацаанд “Үйлчилгээний жишиг Үндэсний сүлжээ дэлгүүр” болох алсын хараатайгаар ажиллаж байгаа ба хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр   2017 онд томоохон сайжруулалтын төслүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал: үнэнч хэрэглэгчээ урамшуулах Сансар Лояалти хөтөлбөрийг хэрэглээнд оруулж, хэрэглэгчдийнхээ санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тогтолцоогоо сайжруулан “Хэрэглэгчийн дуудлагын төв” /77557755/ болон дэлгүүрийн салбар бүрт “Хэрэглэгчдэд үйлчлэх цэг”-ийг ашиглалтанд оруулаад байна.

Мөн манай хамт олон 2017 онд Олимп хотхон болон 22-ын Товчоонд “Сансар” сүлжээ дэлгүүрийн шинэ салбаруудыг нээж 150 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийгмийн хариуцлагын олон төслийг хэрэгжүүллээ.

Бидэнтэй үргэлж хамт байдаг, үргэлж биднийг сонгодог эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.

Сайхан бүхнийг сагсанд тань!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-30 49.0.219.253

Хэрэглэгч, үйлчлүүлэгч нартаа баярла

Avatar

Зочин 2018-04-30 202.21.118.6

Ene huuchirsan bn. 13 udaagiin TOP ch geh shig.

Avatar

Зочин 2018-04-30

Топ шалгаруулах узуултээ еерчлех хэрэгтэй!

Avatar

зочин 2018-04-30 202.55.191.130

Топуудыг уул нь шагнахдаа тэдний өгсөн мөнгөөр нийгэм эдийн засагтаа өгөөжтэй ажил төдийг амжууллаа гэж тайлагнаж, баярлалаа гэж төр нь хэлдэг бол сайхан л байна. Тэрнээс биш бид Топ гээд л нэгэн хором баярлацгаагаад дараа нь хувь нэмэр өгсөнгүй гээд л шүүмжлүүлээд эхлэдэг шүү дээ. Эдгээр компаниуд бие биенээ тэтгэж, уламаар улс орон ард түмнээ тэтгэж байна. Тиймээс шагналаараа өрсөлдөх биш баг болж ийм амжилтанд хүрснээрээ бахархдаг болцгооё!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж