“ТОП-100” аж ахуй нэгжээр 13 дахь удаагаа “Алтан жолоо трэйд” ХХК шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

“ТОП-100” аж ахуй нэгжээр 13 дахь удаагаа “Алтан жолоо трэйд” ХХК шалгарлаа

“ТОП-100” аж ахуй нэгжээр 13 дахь удаагаа “Алтан жолоо трэйд” ХХК шалгарлаа

Монголын үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/, Монгол Улсын Засгийн газраас хамтран жил бүр улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй аж ахуй нэгжийг эрэмбэлдэг уламжлалын дагуу 2017 оны “ТОП-100” аж ахуй нэгжийг өргөмжлөх ёслолын ажиллагаа 04 дүгээр сарын 27-нд амжилттай зохион байгуулагдлаа.

“Алтан жолоо трэйд” ХХК нь энэ жил 13 дахь удаагаа Монгол улсын ТОП-100 аж ахуй нэгжид шалгарлаа.  

“Алтан жолоо” группийн “Алтан жолоо трэйд” ХХК нь “Сансар” сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг бөгөөд өдгөө 25 дахь жилдээ амжилттай үйл ажиллагаа явуулж байна. “Сансар” сүлжээ дэлгүүр нь дунд хугацаанд “Үйлчилгээний жишиг Үндэсний сүлжээ дэлгүүр” болох алсын хараатайгаар ажиллаж байгаа ба хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр   2017 онд томоохон сайжруулалтын төслүүдийг хэрэгжүүлсэн. Тухайлбал: үнэнч хэрэглэгчээ урамшуулах Сансар Лояалти хөтөлбөрийг хэрэглээнд оруулж, хэрэглэгчдийнхээ санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх тогтолцоогоо сайжруулан “Хэрэглэгчийн дуудлагын төв” /77557755/ болон дэлгүүрийн салбар бүрт “Хэрэглэгчдэд үйлчлэх цэг”-ийг ашиглалтанд оруулаад байна.

Мөн манай хамт олон 2017 онд Олимп хотхон болон 22-ын Товчоонд “Сансар” сүлжээ дэлгүүрийн шинэ салбаруудыг нээж 150 гаруй ажлын байрыг шинээр бий болгож, нийгмийн хариуцлагын олон төслийг хэрэгжүүллээ.

Бидэнтэй үргэлж хамт байдаг, үргэлж биднийг сонгодог эрхэм хэрэглэгч, харилцагч та бүхэндээ баярлалаа.

Сайхан бүхнийг сагсанд тань!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж