Тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн улсад төлсөн татварын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн улсад төлсөн татварын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар өсчээ

Тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн улсад төлсөн татварын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар өсчээ

2016 онд 1.2 хувь болтлоо буурсан эдийн засгийн өсөлт 2017 онд 5.1 хувьд хүрч өсөхөд үндэсний компаниудын оруулсан хувь нэмэр өндөр байсан нь статистик үзүүлэлтүүдээс харагдаж байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран шалгаруулсан ТОП 100 аж ахуй нэгжийн орлого 44 хувиар өсч 25,5 их наяд төгрөгт хүрчээ. Нийгмийн даатгалд даатгуулагчдын тоо 15 хувиар өсч, нийт 74 мянган хүнийг ажлын байраар ханган эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлжээ. Хамгийн гол нь улсын төсвийн татварын орлогын 50,5 хувь буюу 3,2 их наяд төгрөгийг ТОП 100 аж ахуй нэгж бүрдүүлсэн байна. Энэ нь тэргүүлэх аж ахуй нэгжүүдийн улсад төлсөн татварын хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад 60 хувиар өсч, улсынхаа эдийн засгийн голлох ачааг үүрчээ гэсэн үг юм. Татварын талаарх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуй нэгж байгууллагуудыг 2017 онд “Эрдэнэт” үйлдвэр ХХК, Оюу Толгой ХХК, М-Си-Эс Групп, Эрдэнэс Таван толгой ХК, АПУ ХК, Петровис ХХК, Номин холдинг ХХК компаниуд манлайлсан байна. Эдгээр үндэсний аж ахуй нэгжүүдийн татвараас бүрдсэн төсвийн хөрөнгийг хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх, нийгмийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах, батлан хамгаалах салбар болон иргэдийн боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээ, нийтийн үйлчилгээ, эрчим хүч, ус дулааны үйлчилгээ зэрэгт зарцуулжээ.

Э.Саран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж