Хөлбөмбөгийн ДАШТ Орост хэдий хэмжээний орлого авчрах вэ?

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөгийн ДАШТ Орост хэдий хэмжээний орлого авчрах вэ?

Хөлбөмбөгийн ДАШТ Орост хэдий хэмжээний орлого авчрах вэ?

Энэ зун ОХУ-д зохиогдох хөлбөмбөгийн ДАШТ-ээс Оросын эдийн засагт дор хаяж 867 тэрбум рублийн орлоготой байна гэж Засгийн газар тооцоолж байна. ОХУ-ын ДНБ-ий нэг хувьтай тэнцэх хэмжээний үр ашгийг ДАШТ авчирна гэж тэмцээнийг Оросын эдийн г зохион байгуулах хорооны дарга Ерөнхий сайдын орлогч Аркадий Дворкович хэллээ. “Энэ бол өндөр үзүүлэлт. Хөлбөмбөгийн ДАШТ байгаагүй бол одоо бидний харж байгаа эдийн засгийн өсөлт байхгүй байх байсан. Энэ тэмцээний бэлтгэл сүүлийн таван жилийн турш хийгдэж байна. Энэ таван жилийн турш бэлтгэл ажилтай холбоотой бүтээн байгуулалт, хөтөлбөрүүдийн өгөөжийн ДНБ-д эзлэх хувь тасралтгүй нэмэгдэж ирсэн. Энэ онд хамгийн өндөр нь буюу 0,4 хувьтай байна” гэж тэр хэлсэн байна.

Оросын Төв банкны тооцоогоор энэ 2018 онд ДНБ-ний өсөлт 1-2 хувь байна гэвэл энэ өсөлтийн дөрөвний нэгийг ДАШТ хангах юм. Тэмцээнд зориулсан зардлыг тооцвол 683 тэрбум рубль болж байгаа нь ам.доллараар тооцвол 12 тэрбум болох юм. 2002 оны тэмцээнд Япон, Өмнөд Солонгос 2,5 тэрбум, 2006 онд Герман 7,7 тэрбум, 2010 онд ӨАБНУ зургаан тэрбум, 2014 онд Бразил 11 тэрбум ам.долларыг тус тус зарцуулжээ. Харин 2022 оны ДАШТ-д Катар толгой эргэм өндөр буюу 200 тэрбумыг зарцуулахаар төлөвлөөд байгаа юм.

Гэвч энэ зардал биш хөрөнгө оруулалт хэмээн Аркадий Дворкович онцолжээ. Тухайлбал, тэмцээнтэй холбоотойгоор төмөр замын 20 вокзалыг засаж, нийтдээ 178 километр урт авто замыг шинээр тавьсан байна. Мөн тэмцээн явагдах хотуудын нисэх онгоцны буудлын хүчин чадлыг 10-100 хувь нэмэгдүүлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж