Сидней хотыг гурван хот болгон хуваана

Хуучирсан мэдээ: 2018.04.30-нд нийтлэгдсэн

Сидней хотыг гурван хот болгон хуваана

Сидней хотыг гурван хот болгон хуваана

Австрали улс Сидней хотыг гурван хот болгон хуваах урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлж эхлэхээр болжээ. Хүн амын өсөлт болон ирээдүйд өсөн нэмэгдэх өндөр зэрэглэлийн орон сууц, ажлын байрны хүртээмжийг тэгш хуваах шаардлагатай тулгарч байгаагийн улмаас тус улсын эрх баригчид дээрх шийдвэрт хүрчээ.

Энэхүү төлөвлөгөөний дагуу Австралийн хамгийн их хүн ам төвлөрсөн энэхүү хотыг дээр дурдсанаар гурван хотод хуваах ажлыг ирэх 20 жилд багтаан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  Шинээр байгуулагдах хотуудыг Eastern Harbour City, Central River City болон Western Parkland City хэмээн нэрлэхээр тогтжээ. 2016 одны байдлаар 4.8 сая байсан Сидней хотын хүн ам 2056 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ хэмээн урьдчилан тооцоог гаргажээ. Одоогийн байдлаар тус хотын нийт оршин суугчдын тэн хагас нь Сиднейн нисэх буудал, Сиднейн дуурийн театр зэрэг хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсийн байрлаж буй зүүн эргийн дүүрэгт төвлөрсөн байдаг аж.

Түүнчлэн энэ стратеги төлөвлөгөөнд тусгагдсанаар дээрх шинэ хотуудыг 30 минутын зайнд хүрч очиход зориулагдсан хурдан галт тэрэгний замаар хооронд нь холбоно гэжээ. 

                                                                                                                                                                Г.Сүмбээ

                                                                                                                                                Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж