Америкийн Нэгдсэн Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд буурч, 2,3 хувиар гарсныг өнгөрсөн Баасан гарагт мэдээллээ. Хэдийгээр энэхүү хэмжээ нь эдийн засагчдын хоёр хувь байна хэмээн таамаглаж байснаас өндөр байгаа боловч, 2017 оны дөрөвдүгээр улиралтай харьцуулахад 0,6 хувиар буурсан үзүүлэлт юм.
Эдийн засгийн өсөлт ийнхүү буурахад хүргэсэн шалтгааныг АНУ-ын хэрэглэгчид худалдан авалт хийхдээ тун хянамгай болсноос гадна аж ахуйн нэгжүүд техник тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг яаралтай бус зардалд зарцуулж буй мөнгөний хэмжээ сүүлийн таван жилийн хамгийн доод түвшинд очсонтой холбон тайлбарлаж байна. Урьдчилсан таамгаар энэхүү байдал 2018 оны хоёрдугаар улиралд ч давтагдах төлөвтэй байна. Салбарын мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, засгийн газрын зүгээс зээлийн хүүгийн түвшинг өсгөх төлөвлөгөө байхгүй боловч хэрэв энэ байдал үргэлжилсээр байвал төв банкинд ирэх дарамт ихэсч, банкны бодлогын хүүг чангаруулах арга хэмжээ авахад хүргэж магадгүй гэжээ.
Г.Сүмбээ
Эх сурвалж: CN