Өмнөдийн тэргүүн хатагтайн өгөөмөр сэтгэл | News.MN

Өмнөдийн тэргүүн хатагтайн өгөөмөр сэтгэл

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Өмнөдийн тэргүүн хатагтайн өгөөмөр сэтгэл

Өмнөдийн тэргүүн хатагтайн өгөөмөр сэтгэл

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалт дөрөвдүгээр сарын 27-нд товлосон ёсоор амжилттай боллоо. Ким Жон Уны хэлсэн бүхэн нь биелвэл түүнийг энэ онд Нобелийн Энхтайвны шагнал авах нь гарцаагүй гэдгийг ч шинжээчид онцолж эхэлсэн.

Хоёр улсын тэргүүн нарын уулзалтаас гадна тэргүүн хатагтай нарын уулзалт анхаарал татаж байлаа. Хойд Солонгосоос Ким Жон Унтай хамт төрийн өндөр албан тушаалтай есөн хүн оролцсон ч тэдний тоонд тэргүүн хатагтай И Сол Жү байгаагүй юм. Түүнийг Өмнөдөд ирэх эсэх нь тодорхой бус байсан ч оройн хүлээн авалтанд ирснээр уулзалтын үр дүн улам өгөөжөө өгсөн. Түүнд Мүн Жэ Иний гэргий, тэргүүн хатагтай Ким Жон Сү хүндэтгэлтэй хандаж, уулзалтын туршид найрсаг харилцааг үзүүлж байлаа. Энэ үйлдлийг ч Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл онцолж тэргүүн хатагтай Ким Жон Сүгийн найрсаг бас дулаан сэтгэлийг хүндэтгэлтэйгээр бичиж байна. Энэ удаагийн уулзалтаар И Сол Жүгийн гарыг атгаж чадсан хүн бол Ким Жон Сү юм. Тэдэнд анхны уулзалтаар ярилцах цаг цөөн байсан ч гэлээ өнөөдөр хэдийнэ дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралт өртжээ. И Сол Жүд тэргүүн хатагтай гэх хүндлэлийг энэхүү дээд хэмжээний уулзалт болохоос долоо хоногийн өмнө өгсөн билээ. Түүнийг урьд нь “Нөхөр И Сол Жү” хэмээн Хойд Солонгосын хэвлэлд бичиж байжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жи Иний гэргий, тэргүүн хатагтай Ким Жон Сүний энэ хүндлэл олон уулзалтаар харагдаж байна. Тэрбээр Вьетнам улсад өнгөрөгч гуравдугаар сард айлчлах үеэр өөрийн хүндлэлээ харуулж, тэргүүн хатагтайн гарыг атгаж байсныг өмнөдийн хэвлэлүүд онцолж байсан юм. Мөн Пёнчаны өвлийн олимпийн наадмын идэвхтэй үзэгчийн нэг тэргүүн хатагтай Ким Жон Сү байсан бөгөөд тэрбээр паралимпийн наадмын олон тоглолтыг үзэж, ард иргэдээ уриалж чадсан юм. Энэ мэтчилэн хийж буй үйлдэлдээ дэлхийн анхааралд өртөж буй Ким Жон Сү тэргүүн хатагтайн үйлдэл олонд нэгийг бодогдуулсаар байна.

Ким Жон Сү 1954 онд төрсөн бол И Сол Жү 1989 онд төрсөн, тэд 35 насны зөрүүтэй ажээ.

 

 

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-04-29 27.123.212.135

Жэнко тэргүүн хадагтайг зарлахаар бол лав дөрвөн
албан ёсны эхнэр гарч ирэх болно доо

Avatar

Zochin 2018-04-29 64.119.26.24

Hoyor Solongosyn hoorondoh hiliig neg l udur ard tumneeree nuraalgah heregtei dee. Tegeed songuuli yavuulj turuu emhleed l bol oo…

Avatar

Зочин 2018-04-29 202.55.191.130

sain bna

Avatar

Зочин 2018-04-29 202.55.191.130

sain bna

Avatar

Зочин 2018-04-29 124.158.109.140

Алба тушаалтай байхад нь ч айхавтар зулгуйддаг даа. Дараа нь нөхөртэй хамт авилгын хэрэгт унагаж барих гээд л бөөн өө хайдаг даа…

Avatar

HHH 2018-04-29 202.21.117.214

TUBELI EE SOLIOD OMSSON BOL TE

Avatar

Зочин 2018-04-29 202.21.106.123

Битгий хуцаад бай. Тэр олон мэргэжилтэн чам муугаас дор уу. Өөрийгөө их юманд бодсон орк

Avatar

Зочин 2018-04-29 59.152.146.78

Женко одоо Монгол улсын тэргүүн хатагтай Анжелика гэдэг хүүхэн байдаг юм аа гээд л палхийтэл зарлахад л болно ш дээ хаха. Монголчууд угаасаа мэдэж л байгаагаас хойш юунд нь санаа зовдог юм хахаха. Энд тэнд айлчлахдаа ганцаараа л эргүүтсэн төлөг шиг юм явах юм.

Avatar

Зочин 2018-04-29 49.0.218.230

Яахав дээ хө.хүний амьдралаа гэж. Зовдог юм бгаа биз дээ.

Avatar

Зочин 2018-04-29 202.21.106.102

Анжелика Жоли юм уу?

Avatar

Зочин 2018-04-29 59.152.146.78

Манай женко энд тэнд очихдоо тэгээд л ганцаараа явна шүү дээ хахаха. Зүгээр л ил болгочихмоор юм. Монгол улсын тэргүүн хатхатагтай

Avatar

Зочин 2018-04-29 209.89.142.82

МОНГОЛ-ын тэргүүн хатагтай хэн бэ? Мэдэхгүй ш дээ, та бүхэн хэ хэ хэ

Avatar

Зочин 2018-04-29 218.106.182.125

Манайд энэ статус дээр нь ямар нэгэн хүн байгаа эсэхийг улсаараа мэдэхгүй байгаа биз дэ хахахах

Avatar

Зочин 2018-04-29

Манайхан дандаа амтдан их иддэг залхуу хөдөлгөөнгүй сууж байдаг шинжийн хадагтай нар байсан даа

Avatar

zochin 2018-04-29 203.91.118.180

Ж.Эрдэнэбатын эхнэр бүдүүн хар, барзгар хүүхэн байсан чинь жаахан турсан байна лээ, хар, дээр нь барзгар нь арилахгүй ээ

Avatar

Зочин 2018-04-29 122.201.23.226

Хоёр Солонгос нэгдэн нийлхийн ерөөл дэвшүүлэе.

Avatar

Зочин 2018-04-29 112.72.14.18

Ямарч зүс царай сайтайн яасан ч тарган биш юм. Манай тэргүүн хатагтай нар 80, 90 кг татсан бордуулсан гахайнууд шиг бас царай муутай бж билээ. Ерөнхий сайд эрдэнэбатын эхнэр л сайхан хүүхэн бнлэ дэ

Avatar

Зочин 2018-04-29 64.119.23.59

Bas l borduulsan targan bsn l daa, gehdee busadaasaa deer bsaan bsn

Avatar

Зочин 2018-04-29 202.21.106.123

Чамд ямар хамаа бнаа . Ямар ч бсан үе үеийн тэргүүн хатагтай нар маань үүргээ маш сайн биелүүлсэн. Өөрөө ямар матар бгаа болоо чи

Avatar

Зочин 2018-04-29 103.229.122.48

Манай eрөнхийлөгч эхнэрээ ил гаргаад сайн сайхны үйлс хийлгээд явмаар юм. Нууж далдлах ямар хэрэг байна. Манайхны үндсэрхэг жалга довны үзлээс бүү шантар

Avatar

Terguun hatagtai l saihan bval mani met yahavdee, bolno doo 2018-04-29 64.119.23.59

Mаngartaad l baih um, Angelika Singapore d 280 say AmDollaraar tansag amidarch baigaa, shoroo ovoolson umhii Mongold yu gej irehev de… haaya neg tushaal zahias heleh gej zalgadag biz…

Avatar

Зочин 2018-04-29 66.181.168.131

Шалба шааалцмаар шалбий авгай нар байна

Avatar

Зочин 2018-04-29 202.131.245.243

Миний хүү явж боожгойгоо саа. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-04-29 202.179.24.12

Сайхан сэтгэл ертөнцийг аварна. Үзэсгэлэнтэй, сайхан хатагтай нар юмаа. Амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж