Өмнөдийн тэргүүн хатагтайн өгөөмөр сэтгэл

Хуучирсан мэдээ: 2018.04.29-нд нийтлэгдсэн

Өмнөдийн тэргүүн хатагтайн өгөөмөр сэтгэл

Өмнөдийн тэргүүн хатагтайн өгөөмөр сэтгэл

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Ин нарын уулзалт дөрөвдүгээр сарын 27-нд товлосон ёсоор амжилттай боллоо. Ким Жон Уны хэлсэн бүхэн нь биелвэл түүнийг энэ онд Нобелийн Энхтайвны шагнал авах нь гарцаагүй гэдгийг ч шинжээчид онцолж эхэлсэн.

Хоёр улсын тэргүүн нарын уулзалтаас гадна тэргүүн хатагтай нарын уулзалт анхаарал татаж байлаа. Хойд Солонгосоос Ким Жон Унтай хамт төрийн өндөр албан тушаалтай есөн хүн оролцсон ч тэдний тоонд тэргүүн хатагтай И Сол Жү байгаагүй юм. Түүнийг Өмнөдөд ирэх эсэх нь тодорхой бус байсан ч оройн хүлээн авалтанд ирснээр уулзалтын үр дүн улам өгөөжөө өгсөн. Түүнд Мүн Жэ Иний гэргий, тэргүүн хатагтай Ким Жон Сү хүндэтгэлтэй хандаж, уулзалтын туршид найрсаг харилцааг үзүүлж байлаа. Энэ үйлдлийг ч Өмнөд Солонгосын хэвлэл мэдээлэл онцолж тэргүүн хатагтай Ким Жон Сүгийн найрсаг бас дулаан сэтгэлийг хүндэтгэлтэйгээр бичиж байна. Энэ удаагийн уулзалтаар И Сол Жүгийн гарыг атгаж чадсан хүн бол Ким Жон Сү юм. Тэдэнд анхны уулзалтаар ярилцах цаг цөөн байсан ч гэлээ өнөөдөр хэдийнэ дэлхийн хэвлэл мэдээллийн анхааралт өртжээ. И Сол Жүд тэргүүн хатагтай гэх хүндлэлийг энэхүү дээд хэмжээний уулзалт болохоос долоо хоногийн өмнө өгсөн билээ. Түүнийг урьд нь “Нөхөр И Сол Жү” хэмээн Хойд Солонгосын хэвлэлд бичиж байжээ.

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жи Иний гэргий, тэргүүн хатагтай Ким Жон Сүний энэ хүндлэл олон уулзалтаар харагдаж байна. Тэрбээр Вьетнам улсад өнгөрөгч гуравдугаар сард айлчлах үеэр өөрийн хүндлэлээ харуулж, тэргүүн хатагтайн гарыг атгаж байсныг өмнөдийн хэвлэлүүд онцолж байсан юм. Мөн Пёнчаны өвлийн олимпийн наадмын идэвхтэй үзэгчийн нэг тэргүүн хатагтай Ким Жон Сү байсан бөгөөд тэрбээр паралимпийн наадмын олон тоглолтыг үзэж, ард иргэдээ уриалж чадсан юм. Энэ мэтчилэн хийж буй үйлдэлдээ дэлхийн анхааралд өртөж буй Ким Жон Сү тэргүүн хатагтайн үйлдэл олонд нэгийг бодогдуулсаар байна.

Ким Жон Сү 1954 онд төрсөн бол И Сол Жү 1989 онд төрсөн, тэд 35 насны зөрүүтэй ажээ.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж