XXI зуунд дэлхийн хүн ам эрүүл амьдралын хэв маягийг илүүд үзэх болсон. Үүнийг дагаад эрүүл хоол хүнснээс гадна эрүүл мэндэд тустай хувцас, эдлэлийг хэрэглэх болжээ. Хүн амын хэрэглээг дагаад дэлхийн зах зээлд ноос, ноолуурын салбар ч эрчээ авч байна. Монгол Улс дэлхийн ноос, ноолуурын зах зээлийн түүхий эдийн 40 гаруй хувийг эх орондоо бэлддэг. Энэ салбарт бид дэлхийн гол тоглогч нь байх ёстой байтал энэхүү нөөц, боломж, бололцоогоо БНХАУ-д алдаад 20 гаруй жилийн нүүрийг үзэж байна. Ноос, ноолуурын дундаршгүй их баялагтай Монгол Улс дэлхийн зах зээлийн гол тоглогч болоход чухам юу саад болоод байна вэ? Төр энэ салбарыг өөд нь татахын тулд юу хийх хэрэгтэй байгаа талаар СЭДЭВ-360 энэ удаагийн дугаартаа эрэлхийллээ.
Холбоотой мэдээ